Slice XXXXV

344 34 3
                                    

Эмили сандарч байгаа ч Тауд үүнийг хэлэхдээ итгэлтэй байсан юм. Удалгүй Таугаас дуудлага ирэх үед Эмили гадуурхаа өмсөн гарахад Тау ганцаараа биш Лорентой байсан юм. Тау хаалгаа налан зогсонгоо Лорентой нэгэн ярих аж. Удалгүй Эмили Тау дээр очин түүний урд зогсоод хуримын урилгын өөрт нь буцаан өгөх нь тэр.

Эмили: би хуриман дээр чинь очихыг хүсэхгүй байна. Чамайг тэр эмэгтэйтэй хамт зогсоосой гэж хүсэхгүй байна

Тау: Эми

Эмили: Тау би анх удаагаа чамд доторх мэдрэмжээ нуулгүйгээр хэлэх гэж байна. Чи заавал Хятад явах ёстой юм уу?

Тау: надад энд үлдэх шалтгаан байгаа гэж үү?

Эмили: бид яах болж байна. Чи үнэхээр намайг хайрлахаа больчихсон юм уу? Гуравхан сарын хайр байсан юм уу бидний харилцаа. Би чиний үлдэх шалтгаан болж болохгүй юмуу

Эмили: би чамд хайртай Тау хэмээн түүн рүү ойртон тэврээд "чи эхнээсээ төгсгөл хүртэл надад олон зүйлийг мэдрүүлсэн. Хайр гэдэг зүйлийг анх удаа чамаас л мэдэрсэн. Тэгсэн ч чи намайг орхиод Хятад явах гэж байна уу? Чи над руу одоо ч өинөх шигээ хардаг хэвээрээ шдээ Тау. Би чамтай ойрхон байх үедээ бас харц тулгарах үедээ чамайг над руу яаж хардгийг мэднэ. Чи над руу хардаг шигээ тэр эмэгтэй рүүгээ тэгж хардаггүй шдээ Тау" гэхэд Тау түүнээс зөөлхөн гэгч нь холдоод толгойг нь илэн "сайн сууж байгаарай Эми" хэмээн Лорены машинд суун тэд хөдлөөд явчих нь тэр. Эмили утсаа гаргаж ирэн Бина руу залгалаа.

Эмили "тэр явчихлаа Бина"

Бина "юу вэ? Хэн явчихсан гэж"

Эмили "би сая Тауд хайртайгаа хэлээд, түүнийг битгий яв гэж гуйсан ч тэр бүр мөсөн явчихлаа. Одоо хуримаа хийгээд шууд Хятад явах байх. Хэзээ ч ирэхгүйгээр" гэхтэй зэрэгцэн Эмилигийн хойно байх зам дээр Лорены машин ухран ирэх ба Эмили Бинатай утсаар ярьж байх хооронд Тау машинаас буун Эмилигийн мөрнөөс барин өөр лүүгээ харуулаад инээмсэглэх нь тэр. Эмили ярьж байсан утсаа хаян инээгээд Тауг чанга тэврэн авлаа.


Эмили Таугийн энгэрт шигдэн унтах ба Тау түүний үсээр оролдон инээмсэглэж байлаа. Ганцхан түүнийг хүлээж байсан мэт энгэрт нь тухтай нь аргагүй үнэгчлэн унтана. Тау Эмилигийн хацар дээр үнэсэн "сэрээрэй хөөрхөн бүсгүй минь. Гүзээлзгэнэтэй бялуу идмээр байна уу?" гэхэд Эмили нүдээ анисан хэвээрээ инээмсэглэн толгой дохилоо. Таугийн инээд хүрэн түүний хацрыг үнэсчхээд бялуу авахаар Эмилигийн өрөөнөөс гарлаа. Гэтэл Жэксон ус уугаад зогсож байх ба Тау түүн рүү харан "сайнуу Жэксон" гэхэд Жэксон ууж байсан усандаа хахаж цацан "хэзээ- үгүй ээ яаж- үгүй ээ үгүй хэзээ нийлсэн юм гэх гээд л"

+September+Where stories live. Discover now