Slice XXXIX

189 21 3
                                    

Жэксон тэднийг рестораны урд буулгаж өгөн "алаад өг охидоо. Гэртээ битгий ирж хоноорой Эми. Бина ч бас битгий гэртээ хариарай" гэхэд Эмили түүн рүү дунд хуруугаа гаргах бол Бина Жэксон руу хуруугаараа зүрх гаргалаа. Эмили Бинагийн үсийг нь янзалж өгөөд "хөөрхөн байна. Орцгоох уу?" хэмээн тэд дотогш орлоо. Бинагийн нууц ноёснтон нь 6 цаг гээд ресторанд Даниел гэх нэр дээр захиалга өгсөн талаар хэлчихсэн байсан тул тэд үүдний угтагч дээр очлоо.

Угтагч: 6н цагт Даниел гэх нэр дээр захиалга өгсөн юм байна тиймүү? Хатагтай нараа гадуурх хувцсаа өгөөрэй гэхэд Бина хүрмээ тайлангаа Эмили рүү харан инээх нь тэр.

Угтагч: за намайг дагаад яваарай би та хоёрыг ширээ рүү нь хүргээд өгье хэмээн урд нь гаран алхана. Бина замдаа ил тавцан дээр зогсон хоол хийж буй алдарт тогоочийг харан баярлах бол Эмили Бинагийн энэ их энергийг харан баяртай байсан юм.

Угтагч: болзоот бүсгүй тань ирлээ хэмээн тэдний урдаас холдох үед Бина инээмсэглэн тэдэн рүү хартал Лорен Тау хоёр сууж байх нь тэр. Үүнийг харсан тэд бүгдээрээ хэлэх үггүй болсон ба Бина хөмсгөө зангидан "т-та хоёр энд юугаа хийж байгаа юм бэ?"

Лорен: та хоёр өөрсдөө юугаа хийж байгаа юм

Бина: ю-юу байдгийн хоол идэх гэж ирлээ. Өөр яах гэж ирнэ гэж

Лорен: Эми уулзалгүй удсан байна шүү. Суу л даа угаасаа л бид адилхан хоол идэхээс хойш

Бина: та хоёр босчихвол сайн байх юм. Удахгүй хүмүүс ирэх болохоор энд суугаад хэрэггүй байх

Эмили: зүгээр гарцгааяаа Бина

Лорен: хүмүүс ээ? Ямар хүмүүс ирнэ гэж

Тау: алив гарцгаая хурдан бос

Лорен: байж бай хэмээн рестораны ажилтанг дуудлаа

Ажилтан: ямар нэгэн асуудал гараа юу эрхмээ

Лорен: танайх чинь одоо захиалгаа шалгадаггүй яасан сонин газар бэ? Захиалга чинь давхацчихсан юм биш үү

Ажилтан: таны захиалга өгсөн нэр өдөр чинь юу билээ хатагтай?

Бина: 9 сарын 5ны 6н цагт Даниел гэдэг нэртэй захиалга өгсөн байх ёстой

Ажилтан: харин таны захиалга өгсөн нэр юу билээ эрхмээ? гэхэд Лорен толгойгоо барин доош харан суугаад " 9 сарын 5 6н цаг Даниел" гэхэд Бинагийн нүд томрох нь тэр.

Ажилтан: тэгэхээр нэг хүн захиалга өгсөн байх шиг байх юм. Та бүхэн хүсэхгүй байвал маргаашын нэг сул захиалга байгаа тэр үед ирж болно шүү. Өнөөдрийн хувьд сул цаг байхгүй болохоор уучлалт хүсч байна гэхтэй зэрэгцэн Бина шүдээ зуун инээмсэглэсээр "танай сүшинээс авч явахаар авч болдог билүү?"

+September+Where stories live. Discover now