Slice XXXI

215 23 3
                                    

Тау Эмилигийн өвөр дээр толгойгоо тавин нуурын чимээг мөн шувуудын дуугарахыг сонсож байлаа. Эмили Девид Николлсын "One Day" хэмээх номыг унших аж. Тау Эмили рүү харахыг хүссэн ч түүний дээрээс нар тусаж байсан тул Тау Эмилигийн царайг бүтэн харж чадахгүй байсан юм. Удалгүй Эмили нарыг толгойгоороо хааж Тау руу дөхөн харахад Тау инээмсэглэн түүний үсийг чихнийх нь ардуур хийх нь тэр.

Эмили: яагаад инээгээд байгаа юм

Тау: жаргалтай байгаа болохоор

Эмили инээмсэглэн Таугийн үсээр оролдох бол Тау Эмилигийн номыг аван нээгээд "нэр нь их сонирхолтой санагдаж байна. Энэ номон дээр юу гардаг тухай хэлээд өгч болох уу?"

Эмили: энэ зохиол дээр хоёр сайн найзуудын тухай гардаг. Анх их сургуулийн төгсөлтийн үдэшлэг дээр тааран дараа нь хамтдаа шөнийг өнгөрөөхөөр явдаг юм. Тэр өдрөөс хойш тэд дурлалт хосууд биш хамгийн сайн найзууд болсон. Олон жилийн турш бие биенийхээ хэцүү, жаргалтай үед хамтдаа байсан ч том болохын хэрээр бие биенээсээ хөндийрч буй тухай өгүүлдэг. Амьдралд тохиолддог энгийн л нэгэн зүйлс байж болох ч тэдний нэгнээ гэсэн сэтгэл, нөхөрлөл нь хайраас ч илүү байсан учраас тэд дурлалт хосууд байх замналаас илүүтэйгээр эвтэй найртай сайн найзууд хэвээр үлдэхийг хүсдэг. Тэгвэл ядаж л урт удаан нэгнийхээ амьдралд хамтдаа холбоотой байж чадах учраас юм шиг санагдсан. Гэхдээ тэд сүүлд нь хэн хэн нь амьдрал зохион өөрийнхөө хайргүй хүнтэй хамтдаа амьдарч эхлээд л нэгнийхээ орон зайг маш их өгүүлдэг. Хамгийн сүүлд нь тэд жаргалтайгаар хамтдаа үлдэж, гэрлэдэг ч эмэгтэй машинд дайруулаад нас барчихдаг юм.

Тау: зохиолч нь их харгис юмаа

Эмили: тиймээ би ч анхандаа энэ номыг уншчихаад тэгэж бодож байсан. Гэхдээ дахин уншаад үзвэл тэд амьдралынхаа тал хугацааг бие биенийхээ хажууд өнгөрөөсөн. Эмма машины осолд орохынхоокөмнө хүүхэдтэй болж чадахгүй бас бяцхан санаа зовнил түүнийг шаналгаж байсан. Тийм болохоор магадгүй тэдний харилцаа тэгэж дууссан нь сайхан харилцаа, дурсамж, хайр гэх зүйлсээ сайхан хэвээр нь санаж үлдээсэй гэсэндээ зохиолч Эммаг үхүүлж Декстэрийг зовоосон гэж бодож байна.

Тау: зовоосон гэхээс илүүтэйгээр Декстэр хэсэгхэн хугцаанд ч болов бусад хүмүүсийн амьдралдаа мэдэрч үзээгүй тэр их агуу хайр, нөхөрлөл, догдлолыг мэдэрсэн нь гайхалтай биш гэж үү. Хүн бүхэн дурладаг, хүн бүхэн хайрлаж чадах ч тэр хайрыг ямар өнцгөөс харж мэдрэх нь чухал байх. Яг л чамайг гэх хайр шиг минь гэхэд Эмили түүн рүү чимээгүй ширтэн үсээр нь оролдох бол Тау түүний гарыг барьж аваад "би чамд хайртай Эми" гэх нь тэр. Эмили түүн рүү ширтсэн хэвээр байх ба Таугийн харц руу харан хэлсэн үгийг нь харцнаас нь мэдрэх гэж хичээнэ. Эцэст нь Эмили ч бас түүнээс хайрыг мэдэрсэн юм. Тэгээд доошоо тонгойн Тауг зөөлхөн гэгч нь үнссэн юм. Тауг үнсэж дууссаныхаа дараагаар "өнөө орой манай гэрт эсвэл танай гэрт movie night хийцгээе. Энэ зохиол киногоороо ч байдаг юм"

+September+Where stories live. Discover now