Тау Жэнийг гарсны дараа Эмилиг хүссэнээрээ үнэсэж, илж өдрийн талыг өнгөрөөх ба Эмили яагаад ч юм Тауг өөр дээр нь ирсэнд маш их жаргалтай байлаа. Яг л Тауг хараад бүх өвчин нь алга болоод эдгэчихсэн мэт санагдана.
Тау: хоолоо идсэн, амттан идсэн, надад үнэсүүлсэн, өөр хийхийг хүсч байгаа зүйл байна уу?
Эмили: гадаа гармаар байна
Тау: одоохондоо болохгүй ээ, өчигдөр та нар дүрэм зөрчсөнөөс болоод чи ийм ядрангуй харагдаж байгаа юм. Тийм болохоор би чамд ном уншиж өгье
Эмили: болохгүй ээ нойр хүрнэ
Тау: арай унтаж амарч бас болдоггүй юм биш биз дээ?
Эмили: чамтай хамт цагийг өнгөрөөж чиний царайг илүү удаан хармаар байна. Гэхдээ үнэхээр ажлаа орхиод ирж болж байгаа юм уу?
Тау Эмилигийн гарнаас атган: Эми чи миний хувьд юунаас ч илүүтэй чухал хүн. Яг одоо миний бүтэлгүйтсэн ажил биш чиний хэр их өвдөж байгаад л санаа зовж байна. Тэр ажил бүтэлгүйтсэн ч манай компани дампуурахгүй учраас битгий санаа зов хэмээн Эмилигийн духан дээр үнслээ. Удалгүй Тау гэнэт л царай нь хувьсхийн хөмсгөө зангидаж "чи заавал тэр ажлаа хийх ёстой юм уу? Би чамайг тэжээж чадна шдээ"
Эмили: юу гээч Тау чи бид хоёрын харилцаа эхлээд удаагүй байгаа. Нэг нэгнийхээ ажилд нь хүртэл оролцож тэжээх талаар ярилцаж байгаа чинь таалагдахгүй байна. Дахиж ингэж ярихгүй бол сайн байна
Тау: би чиний төлөө санаа зовоод л ингээд хэлчихлээ. Заза тэгвэл үүнийг дараа нь ярилцаж болох байх эхлээд чамайг эдгээгээд эмнэлгээс гаргах нь хамгийн чухал
Тау Эмилиг унтаж байх хооронд түүнийг чимээгүй ажиглан буйдан дээр сууж байлаа. Энэ эмэгтэйтэй гэрлээд өглөө бүр түүний энэ царайг л харахыг хүснэ. Гэсэн ч Эмили Тау шиг сэтгэлээрээ бүгдийг шийддэг эмэгтэй биш учраас энэ ярвигтай болж мэдэх юм. Тауг бодлогошроод сууж байхтай зэрэгцэн Жэн гаднаас орж ирэн Тауг гарч ирэхийг хүслээ.
Жэн тамхи татан санаа алдсаар эмнэлгийн дээврээс хотыг ширтэнэ.
Тау: чамайг татдаг гэж мэдээгүй юм байна
Жэн: удсан байна. Би гэрлэлтээс болоод өөрийнхөө мэдэхгүй Жэн болчихсон юм шиг санагдаж байна
Тау: гэрлэлт тийм хэцүү зүйл гэж үү
Жэн: хүнээс өөрөөс нь шалтгаална гэж бодож байна. Гэхдээ бидний хувьд дэндүү ахадсан зүйл