Эмилигийн авхуулсан зурагнууд брэндийн сайт дээр тавигдаж эхлэсэн ба загварын салбарынхны дунд нилээн алдартай болоод зогсохгүй удахгүй загварын шоуны шалгаруулалтанд(casting) түүнийг урьж эхлэсэн юм. Эмили хараахан үүнд бэлэн биш байгаа учраас эхний ээлжинд Софияатай хамтран ажиллаж энэ ажлаа дуусгасны дараагаар цаашдаа аль замаар явахаа шийдхээр болсон юм.
Эмили өнөөдөр Софияагаас гэнэтийн дуудлага хүлээн авсан болохоор зураг авалт болох газар луу яаралтай явсан юм. Түүнийг очих үед өмнөх зураг авалтуудаас илүү олон хүмүүс цугласан байх ба усан сан дотор эрэгтэй эмэгтэй хоёр үнсэлцэх бөгөөд хажуунаас нь зурагчин шотууд авсаар байлаа. Эмили дөхөн харвал Тау нэгэн эмэгтэйтэй хамт байх нь тэр. Эмили гайхсаар Софияа дээр очиход Софияа Эмили рүү дохин буцан урагш харан зураг авалтаа дуусгалаа. Удалгүй Тау уснаас гарж ирээд өнөөх эмэгтэйд алчуур өгөн инээмсэглэн буцан Софияа дээр очин хоорондоо ямар нэг зүйлийн тухай ярилцаж байлаа.
Софияа: өнөөдөр тусалсанд баярлалаа
Тау: чамд үргэлж туслахад бэлэн гэхэд Софияа түүний цээж рүү цохин айлгүйтэн инээх ажээ. Үүнийг харсан Эмили Тауг яагаад энд моделийн оронд зураг авалтанд орж байгаад гайхаж байлаа. Тэд яриагаа дуусгасан уу гэлтэй хоёул Эмили дээр ирэхэд Эмили суудлаасаа өндийн бослоо.
Софияа: Эми чи хэтэрхий оройтчихлоо. Чиний оронд өнөөдөр өөр моделийг зураг авалтдаа оруулчихсан болохоор өнөөдөртөө чиний хэрэг гарахгүй нь
Эмили: тэгвэл ирэхээс өмнө хэлэх хэрэгтэй шдээ. Манай гэр эндээс 2 цагийн зайтайг чи мэднэ биз дээ
Софияа: уучлаарай би чамайг бараг л ирж байгаа байх гэж бодсон юм
Эмили: дараагийн удаа эртхэн хэлж байгаарай хэмээн бухимдангуй тэднийг орхин гартал Тау одоо л Софияаг ямар санаа гаргаж гэнэтхэн Тауг дуудаж бас өөр модел авчирсаныг ойлгосон юм. Тэгээд Софияагийн мөрөн дээр гараа тавин "санаа зоволтгүй дээ. Чи харин ч надад боломж олгочихлоо. Түүнийг болзоонд аваад явах болохоор битгий гэмшээрэй Софияа" хэмээн инээмсэглээд Эмилигийн араас гүйлээ. Софияа тэдний араас шүдээ зуун муухай харан үлдсэн юм.
Эмили гаран явж байтал Тау түүнийг гудамж руу эргэж байхад нь олж харан араас нь гүйлээ. Тэгээд түүнээс гурав алхмын зайтай явах ба Эмилиг хаашаа явж байгааг сонирхож байв.
Тау: хөөрхнөө хаашаа явж байгаа юм
Эмили: бурхан минь чи намайг цочоочихлоо