Slice XVIII

302 29 5
                                    

Эмили Тау хоёрын харилцаа тэр өдрөөс хойш улам сайжирч байгаа билээ. Таугийн хувьд тэр өмнөх шигээ Эмилид анхаарал хандуулсаар байгаа бөгөөд өнөөдөр Эмилигийн загварын шоунд оролцох өдөр нь ба Тау түүнийг дэмжихээр ирсэн юм. Жэксон ч мөн томилолтоосоо ирэн Эмилигийн ганцаардмал амьдрал дуусаж, дуу шуугиантай амьдрал нь эргэн ирсэн юм. Эмилигийн анхны загварын шоу учраас Тау, Лорен, Жэн, Крис түүнийг дэмжихээр ирсэн бол Жэксон Бина хоёр арын албанд завгүй ажиллаж байсан юм. Тэд нэгдүгээр эгнээнд суух бол тэдний хажууд одууд болон алдартай гишүүдийн эхнэр гэх мэтчилэн олон нэртэй хүндтэй хүмүүс суух ажээ. Гэсэн ч эмэгтэй хүнээс илүү эрчүүд олон байсан юм. Гэрэл унтарч хөгжим явж эхлэхтэй зэрэгцэн Эмили ногоон өнгийн даашинзтай гарч ирэх ба түүний нүүр будаг үс засалт гээд бүх зүйл нь төгс байх ажээ. Тау түүнийг дахин харан гүн гэгч нь ширтэх бол Жэн Таугийн харцыг ажиглаад амжсан юм. Тэд одоогоор албан ёсоор болзож эхлээгүй болохоор хэн хэн нь бусдадаа хэлэх гэж яараагүй билээ. Эмили ч мөн Таутай цаашдын амьдрал мэтийн зүйлээ төсөөлөхгүй байгаа учраас өнөөдрөөрөө л уулзахыг хүснэ. Тау ч мөн адил болзоод явж болох ч хүнийг хайрлах тал дээр хараахан бэлэн биш бас тэр хэн нэгэнтэй үерхэж, өөрөөсөө өөр хүнд санаа тавьж байнга түүнийхээ талаар асуух нь Таугийн хувьд түүнд тохирох зүйл биш билээ.

Софияа: би чамайг тэр будалтыг хий гэж хэлсэн байхаа. Яагаад үгнээс зөрж байгаа юм

Бина: би хийсэн шдээ. Түүний нүдийг хар л даа

Софияа: улаан өнгийн саа гэж би чамд хэлсэн биз дээ!

Эмили: би хийлгэхийг хүсээгүй юм. Түүн рүү ингэж дайрах хэрэг байхгүй шдээ. Уурламаар байгаа бол надад уурла. Чи ганцаараа ажилтай ядраад байгаа хүн нь биш юмсан

Софияа: за яахав шоуны дараа жич ярилцацгаая. Одоо харин чи наадхаа тайлаад нүүрээ угаа

Эмили: хүсэхгүй байна

Софияа Эмилигийн нүүр будгийг харан Бина руу уурлаж буй нь энэ юм. Учир нь Бина Софияагийн хорон даалгаврын биелүүлээгүй учраас түүн рүү уурлаж байгаа юм. Софияа одоохондоо Эмили рүү уурлаж болохгүйг тэдний хэн хэн нь мэдэж байгаа. Эмили одоогоор тэдний брендтэй хамтран ажиллаж, загварын шоунд нь оролцож байгаа болохоор тэд Эмилитэй аль болох аятайхан харьцах хэрэгтэй билээ. Эмили Софияагийн брендтэй хамтран ажилласнаас хойш брендийх нь худалдаа нэр хүнд эрс сайжирч байгааг хэлэх нь зүйтэй байх. Тэдний гэрээ 2 сарын турш үргэлжлэх ч гэсэн Эмили аль хэдийнээ өөр загварын агентлагуудаас санал авч эхлэсэн ба санхүүгийн тал дээр ч асуудал нь алга болсон билээ.

+September+Where stories live. Discover now