Slice XXII

214 22 0
                                    

Эмили: Тау би өмнө нь иймэрхүү төвөгтэй харилцаанд байсан болохоор зүгээр л энгийн харилцааг хүсч байна. Мэдээж үл ойлголцох зүйлс байгаа ч нэгэндээ муухай үг хэлэхгүйгээр нэгнээ алгадахгүйгээр хэн нэгэнтэй дотносмоор байна. Бид өсвөр насны хүүхдүүд биш шүү дээ

Тау түүнийг хөнжилөөрөө хучин энгэртээ наагаад "тиймээ намайг уучлаарай чамд хатуу үг хэлсэнд. Миний амьдралд олон эмэгтэйчүүд байсан ч надад тэднийг авч үлдэх гэсэн хичээл зүтгэл гаргаж байсан удаагүй. Тийм болохоор иймэрхүү зүйлдээ маруухан"

Эмили Таугийн гэдэс рүү хатган "мм их олон эмэгтэй байсан байхнээ " гэхэд Тау инээн түүнийг улам чанга тэврэн өөртөө наан "чи маргааш ажилтай юм уу?"

Эмили: ажилтай бол?

Тау: яахавдээ үд хүртэл тэврээд унтахгүй. Чиний үнэр  манай оронд шингэчихсэн. Чамайг байхгүй үед чиний үнэр үнэртээд аль хэдийнээ чамайг төсөөлөөд-

Эмили: чимээгүй бай. Чи ер нь их олон үгтэй юм аа хэмээн Тау руу нуруугаа харуулан хэвтэхэд Тау түүний нуруун дээр нь үнсэх ажээ. Тэгээд хэсэг хугацааны дараа Эмили "маргааш ажилгүй" гэв. Тау инээн түүний үсийг үнэрлэн араас нь тэврэн тухтай гэгч нь хэвтэх ажээ.





Бина: бурхан минь би хэзээ гэр лүүгээ явж болох вэ? Чи архидаж дуусахгүй юу хэмээн бухимдангуй хэлэхэд Лорен инээмсэглэн "болоогүй ээ, дахиад гуравхан хундага уучихаад хүргээд өгье"

Бина: чамд итгээд хамт ирж байдаг би л тэнэг байх. Би явлаа шүү гэхэд Лорен түүний гараас татан мөрөөр нь тэврээд "алив ээ чи нутаг нэг найздаа ийм муухай хандаж болохгүй шдээ. Бас харанхуй байна. Чам шиг ийм охин Америкийн гудамжаар шөнө ганцаараа явах ямар аюултайг мэдэхгүй юу?"

Бина: тэгээд хурдан наадхаа уугаадхаачдээ. Үнэхээр надаас өөр хамт уух хүн байгаагүй юм уу? Эсвэл чи надад төвөг удах гээд намайг авч явсан юм уу?

Лорен: хөөрхөн болохоор чинь авч явсан юм

Бина: больж үз. Крис Жэн, Тау Эмили, одоо хоёулаа л биш шүү. Энэ үнэхээр тэнэг зүйл

Лорен: битгий санаа зовдоо би тэдэн шиг чамтай хол явахгүй. Зүгээр манайх руу явцгаах уу? Тэнд ядаж л тухтай бас чиний тухай илүү ихийг мэдмээр байна

Бина: за согтуу толгой минь би чамд эхний бөгөөд сүүлчийн удаа хэлье би чамтай унтахгүй бас надтай унтахын тулд миний тухай мэдэх хэрэг гарна гэж бодохгүй байна. 10 тоолохын дотор босохгүй бол би чамайг хаяад явлаа шүү. Тэгээд эндээ архи үнэртүүлээд хоноорой

+September+Where stories live. Discover now