Загварын шоуны дараах үдэшлэг дээр Крис Жэн хоёр Крисын хэдэн танилуудтай ярилцан зогсох бол Лорен энэ хугацаанд Бинаг ганц ч удаа хараагүй билээ. Бинаг хайн ийш тийш харахад хаана ч байхгүй байх ба загварын шоуны үеэр ч мөн арын хэсэг рүү очсон ч түүнийг хараагүй билээ. Удалгүй Лорен тамхилахаар тэндээс хэсэг холдон тагтан дээр гарахад түүний хажууд нэгэн эмэгтэй гарч ирэн хэн нэгэнтэй солонгосоор ярин уйлах ажээ.
Бина: би ингээд дууссан тэр намайг ажлаас халчихлаа. Би ажилд орно гэдэгтээ итгэлтэй байсан болохоор хичээлдээ ч хүртэл явахгүй тасарч унатлаа ажилласан
Кали: харамсалтай байна хонгор минь, тэр дарга гэх эмэгтэй чинь чамайг халчихаж байгаа юм уу? Шалтгаан нь юу юм?
Бина: мэдэхгүй ээ залуугаас болж манай шинэ найзад өс санаад намайг нүүр будгийн албаар муу хий гэж хэлсэн. Ямар ч тэнэг хүн бодсон улаан саатай тен ногоон даашинз дээр зохихгүй биз дээ!
Кали инээн: аргагүй л манай зөрүүд Бина. Зүгээр дээ. Чи үргэлж хэлдэг шдээ. Бүх зүйл сайхан болно гэж
Бина уйлан: мэдэхгүй ээ, би одоо хурдан гэртээ очиж уйлангаа сөжү уулаа. Олон хүний дунд үнэхээр хэцүү байна. Халах байсан юм бол шоунаас өмнө хасчихгүй хөгийн шулмын хүүхэн чинь
Кали: хайраа одоо очлоо. Би Бинатай ярьж байна. За дараа уулзая. Бид хоёр нээрээ хүүхэдтэй болохоор хичээж байгаа. Нагац эгч болохдоо бэлдээрэй Бина
Бина: заза тэгвэл явж хүүхдээ хий дээ. Чи бид хоёр шиг нэг хотод амьдардаг мөртлөө уулзадгүй ийм хүмүүс хаана байдаг юм бэ. Дараа ирж хоноорой
Кали: манай мэлхий намайг явуулахгүй шдээ
Бина: тэгвэл би чамайг дагуулж солонгос явна. Хоёулаа ахлах сургуулийн дүрэмт хувцасаа өмсөөд дурсамжаа сэргээе. Би гэрээ санаад байна хэмээн дахин уйлж эхлэх нь тэр.
Лорен түүнийг мэдрэл муутай юм байхдаа хэмээн бодон түүн рүү харахад Бина одоо ч түүнийг анзааралгүй доошоо харан нэг орилож уйлчихаад буцан дотогш орох гэж байгаад Лорентой харц тулгарах нь тэр.
Бина орилсоор: ЭЭЖЭЭ
Лорен: яриаг чинь сонсоё гэж бодоогүй болохоор уучлалт гуйж чадахгүй шүү
Бина: миний эмгэнэлт амьдрал угаасаа чамд ямар хамаа байхав дээ. Чамд дахиад байна уу наадахнаас чинь гэхэд Лорен түүнд тамхи гаргаж ирэн түүнд өглөө. Бина тамхиа асаасаар "бүр татмаар санагдаад байсан юм. Өнөөдөр ажлаас халагдсан гээд ганц татчихая"