Slice XIV

333 30 3
                                    

Жэнийг явснаас долоо хоногийн дараа Жэксон ч мөн адил Милан хот руу томилолтоор явахаар болсон билээ. Өнгөрсөн долоо хоногийн хувьд Эмили моделийн ажлаа хийсээр байх ба Тау түүнтэй болзохын тулд хичээл зүтгэл гаргасаар л байгаа юм. Гэсэн хэдий ч Эмили түүнд нүүр өгөхгүй хэвээр байсан ба ядаж л бүдүүлэг зан нь засагдсан юм. Тау зарим үед өглөө түүний гэрийн урд кофе барин хүлээн зогсох ба Эмилиг ажилд нь хүргэж өгдөг болсон юм.

Тау: нүд чинь яагаад хавдчихсан юм

Эмили: би өнөөдөр ганцаараа явмаар байгаа болохоор ойлгоорой хэмээн хажуугаар нь зөрөн явлаа. Тау түүний араас хараад санаа алдан үлдэх ба Эмили үзэсгэлэнтэй ч түүний нүд асар их гунигийг өгүүлдэг билээ. Нүүрэн дээрээ асар их инээмсэглэл тодруулсан хүмүүсийн цаана үргэлж ямар нэгэн асуудал байдаг шиг. Тау Эмилид зориулж авсан кофе руугаа харан санаа алдаад хажуугаар зөрөн өнгөрөх бүсгүйд кофег өгөөд машиндаа суулаа. Тау өмнө нь хэзээ ч хэн нэгний араас ингэж их хичээл зүтгэл гаргаж байгаагүй билээ. Эхэндээ Эмилитэй унтчихвал хүссэнээ авсан учраас болчихно гэж найдсан ч энэ тийм биш байсан юм. Эсрэгээрээ Тау өөрөө түүнд татагдаж эхлэсэн билээ. Хамтдаа өнгөрүүлсэн шөнөөс хойш Тау Эмилиг өөрөөс нь хайр мэтийн зүйл хүсэхвий гэсэндээ гомдоогоод хаяаад гарсан нь тэр юм. Гэвч тэдний хэн нь ч энэ тухай ярихыг хүсэхгүй байгаад учир байгаа юм.



Магадгүй тэд нэгнийг хайрлахаас айсан хэрэг.



Эмили Тауг үлдээн явсандаа дотроо гэмшсэн ч үүнээс цааш хэтэрвэл түүнд дурлачихна хэмээн айсан хэрэг. Зүгээр л Эмили одоо хайр мэтийн зүйлд цаг заваа гаргах шаардлагагүй бас бэлэн биш. Хэн нэгнийг хайрлах үед яг л ээж шиг нь хайртай хүмүүсээ орхиод явах болно. Анхнаасаа тийм хүн байгаагүй мэт. Хэзээ ч уулзаагүй мэт. Эмили дахиж хэн нэгнийг хайрлахаас айсан бас түүний ээжийн үхэл түүнд үгээр хэлэхийн аргагүй хүндээр туссан юм. Одоо ч хэвээр, зарим үед ээжийгээ амьд хэмээн бодож утас руу нь үргэлж зурвас бичдэг билээ. Дахиж амьдралдаа хэнийг ч оруулж ирэхгүй гэж бодсон ч гэнэтхэн л нэг баян царайлаг залуу гарч ирээд түүний сэтгэл санааг хоёрдуулж сүүлдээ бодлын шаналгаа болж хувирсан нь Эмилид таалагдаагүй юм.

Бина: Эми үүнийг уугаад нүдэн дээрээ энэ мөсийг тавьчих. Тэгвэл хаван нь хурдан буух байх. Өөр хэрэгтэй зүйл байвал хэлээрэй

Эмили: баярлалаа Бина

Тэд нүүр будалтаа дуусган зураг авалтандаа орж эхлэх бол өнөөдрийн хувьд Францын алдарт зурагчин Alejandra Loaiza Эмилигийн зураг авалтыг хийхээр ирсэн юм. Софияагийн брэнд улам нэр хүндтэй болсоор байгаа ба маргаашнаас эхлэн Эмилигийн сурталчилсан зургууд цацагдах юм. Хэрвээ энэ удаа тэд тэсрэлт хийж чадвал тэд Милан, Парис гэх хотуудад загварын шоугаа хийх эрхтэй болох билээ. Софияа Alejandra-тай зураг авалтын консефтоо ярилцах бол Эмили бэлэн болон тэднийг хүлээн зогсох ажээ.

+September+Where stories live. Discover now