Тау Эмилиг харан жуумалзан чимээгүй суух бөгөөд Эмили юу хийхээ ёстойгоо мэдэхгүй чимээгүй суух аж. Эмили Жастиныг битгий орж ирээсэй хэмээн залбирах ба хэрвээ Жастин тэднийг харчихвал өмнө нь худлаа ярьсныг нь мэдчихнэ шүү дээ. Эмили хэсэг түүн рүү харан бас ингээд суугаад байж болохгүй учраас Таугаас мэдүүлэг авч эхлэлээ.
Эмили: та иргэний үнэмлэхээ үзүүлнэ үү
Тау жуумалзан: oops мартчихаж. Би машинаасаа аваад ирье хэмээн босох гэтэл үүдэнд зогсох цагдаа нар Таугийн биед хүрэн буцан суулгав.
Эмили: тэгвэл нэр, төрсний бүртгэлийн дугаар болон гэрийн хаягаа хэлнэ үү
Тау: чи бүгдийн мэдэж байгаа шдээ гэхэд хажууд зогсох дадлагын ажилтан Тимоти гайхан Эмили рүү харах нь тэр.
Эмили: ойлгомжтой. Тэгэхээр та яагаад олон нийтийн газар үймээн самуун дэгдээж зөрчил гаргасан бэ? Бас таны зодсон хүн чинь түргэний машинаар эмнэлэг явсан гэдгийг мэдэж байна уу?
Тау: тэр новш өөрөө л эхлэсэн. Бас би үймээн самуун дэгдээгээгүй та нар л өөрсдөө ирж сүр болгосон болохоос биш эрчүүдийн яриа тэндээ л дуусдаг юм шүү дээ хонгор минь
Эмили: дахиж хонгор минь гэж дуудвал 48цагийн турш торны цаана хийчихнэ гэж мэдээрэй. Тимоти чи өөрөө мэдээд энэтэй учраа ол хэмээн өрөө рүү гээ явах гэж байснаа " наадахтайгаа яаж ч наадаж болно хүссэнээ хийгээрэй Тимоти"
Эмили өрөөндөө ороод энэ сарын тайлангаа бичих ба шүүгээнээсээ амттан хайж байтал өглөө түүний шоколадыг Жастин идсэнийг саналаа. Өлсгөлөнгөө дарахын тулд Жэний ээжийн Хятадаас ирэхдээ өгч байсан сүүтэй цайг уухаар өрөөнөөсөө гаран цэвэршүүлэгч усны хажууд зогсоод ууттай цайгаа задлан халуун ус дээрээс нь хийн амсаж үзтэл хүлээсэн шиг нь амт биш байсанд ярвайх нь тэр. Удалгүй торны цаанаас Тау "сайн хутгаж уувал амттай" гэхэд Эмили түүн рүү харан дахин хутгаж уухад үнэхээр амттай байлаа. Эмили арай ч түүнийг торны цаана оруулчихгүй байх хэмээн бодсон ч тэр түр хорих өрөөнд хоригдсон нь байлаа. Эмили өрөөндөө орхоосоо өмнө Тимотиг дуудан "тэр залуу миний найз байгаа юм. Миний өрөө рүү оруулчих" хэмээн цайгаа уусаар өрөө рүүгээ орох нь тэр.
Эмили: чамайг Хятад хүн гэдгийг чинь мартчихаж эх орноо санаж байгаа байх гэж бодоод хэмээн өөр нэгэн аягатай цайг түүнд өгөв.
Тау: сайхан сэтгэлд чинь баярлалаа, чиний өрөө давгүй юм. Энэ Жэн мөн үү хэмээн ширээн дээр нь суун тэдний хамтдаа авахуулсан зургийн харан асуулаа. Эмили толгой дохин босоод хувцасны шүүгээнээсээ Таугийн тортой хүрмийг гарган түүнд өгөв.