Тау хүссэн үедээ ажиллаж хүссэн үедээ амардаг учраас түүнд тогтсон ажлын өдөр гэж байдаггүй билээ. Түүний машины дэлгүүр улам өргөжиж байгаа билээ. Дэлгүүр бүртээ салбар хариуцсан менежэрүүдээ томличихдог учраас ажилдаа санаа зовох шаардлага байдаггүй билээ. Тау хэд хоног бодсоны эцэст Эмилитэй хамт аялалд явахыг хүсч байгаа ба хаашаа явахаа мэдэхгүй байсан тул Жэн рүү залгасан юм. Тау Крисын гэрт очиход Жэн түүнд цай хийж өгөн Крисын өвөр дээр суугаад "за тэгээд Эмигийн тухай ярина гэсэн байхаа?"
Тау: би түүнтэй аялалд явах талаар бодож байгаа. Сүүлийн үед шалихгүй зүйлээс болж ам зөрөөд байгаа болохоор аялалд явчихаад ирдэг юм уу гээд. Тэгээд Жэн чи түүний сайн найз шүү дээ. Түүнд аялахыг хүсдэг ямар нэгэн газар бий юу
Жэн: аялалын тухайд тэр цагдаа учраас бүтэн 2 хоног л амарч чадна бас тэр хаа нэгтээ явахыг хүсдэг тухайгаа надад хэлж байгаагүй. Эмили Герман хүн шүү дээ. Тэгэхээр магадгүй гэртээ харимаар байгаа ч байж магадгүй юм. Амжилт хүсье Тау
Крис: сонирхолтой юм хэмээн жуумалзахад Жэн гайхан харвал "энийг эмэгтэй хүний хойноос ингэж их сэтгэл гаргаж хичээж байгааг нь анх удаа харж байгаа болохоор"
Тау: амаа тат
Крис: Лореноос асууж үзсэн үү? Тэр эмэгтэйчүүдтэй их аялалд явдаг шиг санагдахын
Тау: хамгийн түрүүнд тэр новш руу залгасан ч надад туслах зав алга өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээ гэж байна лээ. Бас л нэг эмэгтэй гийн хойноос азаа үзэж байх шиг байсан
Жэн: үгүй дээ, Бина түүнээс болж цагдаагийн газар хоночихоод гараад ирсэн болохоор түүний өмнө буруутай болохоор алдаагаа засах гээд уучлалт гуйх гээд явж байгаа юм. Гэхдээ Бина түүнийг нохой мэт үзээд уучлалтын хүлээж авахгүй байгаа тухай Эми хэлсэн
Крис инээн: аргагүй л Лорен. Түүнийг болгож тавих хүн гарч ирсэн нь сайн зүйл болж
Тау тэднийхээс гаран цагаа хартал Эмилигийн ажил тарах цаг нь бараг л болсон байлаа. Тау Эмили рүү зурвас бичэн очиж авахаа хэлэн түүний ажлын газрын зүг хөдөлсөн юм. Эмили түүний зурвасыг харан инээмсэглээд хурдхан хувцасаа сольж өмсөн дараагаар нь уруул өнгөлөгчөө түрхэн багахан зэргийн сүрчиг өөр лүүгээ цацан хурдхан гэгч нь гарлаа. Гадагш гарахад Тау Эмилигийн дуртай Orchids цэцгийг барин машинаа налан инээмсэглэн зогсож байх нь тэр. Эмилигийн зүрх яг л түүнд анхны удаа үнсүүлсэн үе шигээ хурдан цохилох ажээ.