Эмили жолоо барин явах Тауг харангаа санаа алдан түүнтэй энгийн нэгэн өдрийг өнгөрүүлэхийг хүснэ. Ямар ч үед тэдэнд заавал ямар нэгэн саад эсвэл гуравдагч нэгэн гарч ирдэгт Эмили дургүй билээ.
Тау: яасан би тийм царайлаг байна уу хэмээн жолоо барингаа Эмилигээс асуулаа.
Эмили: үгүй ээ яахав одоогийн өнцгөөс давгүй л харагдаж байна. Чи надад аятайхан санагдаад байгааг бодоход өвсний үйлчлэл одоо ч гараагүй байгаа бололтой
Тау: түр зогсох уу. Дотор чинь муухай оргивол хэлээрэй
Эмили: нэг бол асар их халамжтай залуу нэг бол шалиг залуу шиг зан гаргаад л чи тэгээд яг аль нь юм бэ дээ
Тау: миний тухай сонирхоод л анхны болзоон дээрээсээ чи надад татагдаад эхлэх байсан юм уу. Тэгвэл 14 хоногийн дараа юу болох бол
Эмили: тэр үед нь мэдэхгүй юу
Тау: өлсөж байна уу?
Эмили: бургер ч юм уу пицца идмээр ч юм шиг. Гэхдээ чи тэдгээрийг идэж чадах юм уу? Лорен чамайг фитнэссээр хичээллэдэг гэж хэлсэн. Тийм хүн надтай хамт шөнө түргэн хоол идэж болохгүй биз дээ
Тау: би тамирчин биш болохоор хүссэнээ иднэ хэмээн явж буй зүгээ өөрчлөн машинаа эргүүллээ.
Тэд дээр үеийн засалтай бургерийн газар орох ба дотогш ортол ажилчдаас нь өөр хүмүүс байхгүй байсан юм. Эмили 4н давхар махтай бургер захиалах бол Тау түүн рүү гайхан харах нь тэр. Удалгүй зөөгч бүсгүй бургер авчирч өгөх ба Эмили рүү нүд салгалгүй ширтэж байсан юм. Эмили ч гайхан таньдаг хүн нь биш байхад яагаад ингэтлээ их хараад байгаад нь гайхаж байлаа.
Зөөгч: уучлаарай та загвар өмсдөг үү?
Эмили: үгүй ээ
Тау: тиймээ
Зөөгч: би өнөөдөр өглөөний сэтгүүлээс таны зургийг харсан юм шиг санагдаад тэгээд л асуусан юм. Тавгүй мэдрэмж төрүүлсэн бол уучлаарай
Эмили: өө үгүй дээ. Би хэдэн сэтгүүлний зураг л даруулсан юм. Загвар өмсөгч гэдэг нэр хэтэрхий ахдах байх хэмээн инээмсэглэлээ.
Тау: хэдийнээ од болоод эхэлчхэж Эмили Мэйнсон
Тэд хоолоо идэх бол Эмили түүнээс санаа зоволгүй бургерээ том том хазан идэх ба Тау түүний идэж буйг харан хайр нь хүрч байлаа. Тау бусад эмэгтэйчүүдтэй уулзах үед бүгд л дэглэм ярьж, эсвэл бага идэж зарим нь зүгээр л цай уудаг билээ. Тэд идэж дуусган Тау Эмилиг гэрт нь хүргэж өгсөн юм. Эмили түүний машинаас буухынхаа өмнө Тау руу инээмсэглэн талархсанаа хэлэн буух гэтэл Тау түүнийг зогсоон түүн рүү дөхөн "чамайг оруулмааргүй санагдаад байх юм. Битгий ор л доо"