1. Good Old Memories

23.7K 1.1K 32
                                    


"... Henry Moore-н тодорхойлолтоос үзвэл уран бүтээлч байна гэдэг нь амьдралд итгэх явдал юм."

Тэгэхэд би өөрийгөө бүхий л амьдралынхаа туршид жинхэнэ уран бүтээлч болж чадахгүй нь гэж бодлоо.

Өөрийнхөө тухай бодчихоод үзэгнийхээ үзүүрийг цагаан дэвтэртээ хүргэн, Жан багшийн хэлсэн зүйлсийг тэмдэглэж авав. Гэнэт сургуулийн хонх дуугарах нь сонсогдлоо. "Бүх сурагчдын дуртай дуу" гэж сурагчид хэлэх нь сонсогдоно, угаасаа хоолоо идэх, найзуудтайгаа ярилцах, сургуулиар нисэх хамгийн содон хов живийг сонсох цаг өгдөг юм чинь арга ч үгүй биз.

Би лав энэ дуунд огт дургүй, энэ чимээ зөвхөн түүнгүйгээр өнгөрөөх өөр нэгэн завсарлагааныг илэрхийлдэг болохоор.

Түүнгүйгээр.

Гайхалтай, дөнгөж сая би өөрийгөө гутранги байдалд буцаагаад аваад ирлээ. Гэхдээ яг ч би түүнийг явснаас хойш гуинглахаа больсон гэсэн үг биш л дээ, бүр нэг ч удаа.

"Та нарыг миний хичээлд дэндүү их дуртайг чинь мэдэх ч, одоо ингээд дуусгах ёстой болох нь. Өгсөн даалгавруудыг хийхээ битгий мартаарай, дараагийн хичээл дээр уулзацгаая." Жан багшийн хоолой сурагчдын дэвтрээ далд хийх, суудлаасаа өндийх, цайны газар луу явах дуунд бүдгэрэн сонстохоо болив. Суудал дээрээ гараа дээш өргөн суниах түүний дүр зураг урд минь харагдлаа. Ард нь суух над руу толгойгоо эргүүлэн, нойрмог харцаар ширтээд, "Өнөөдөр надтай ямар хоол хувааж идэх гэж байна?" гэж асуув.

Зүгээр л нэгэн гайхалтай, хуучин дурсамж болох энэ дүр зураг.

Бусад сурагчид гарч явсаар, харин би суудалдаа суун, энэ бодлуудаа авч хаяхыг оролдон сууж байхад Жан багш миний байдлыг анзаарсан бололтой над руу чиглэн алхаж эхэллээ.

Үгүй ээ, битгий над руу ойрт, битгий намайг зүгээр эсэхийг асуу, гуйя.

"Өдрийн мэнд, Жинхи. Чи зүгээр үү?"

Асуучихлаа.

"Танд ч бас өдрийн мэнд, багш аа. Би зүгээр ээ." Би худал ярихыг үзэн яддаг, ялангуяа өөрийнхөө хүндэлдэг хүмүүстээ.

"Зүгээр бол сайн байна. Би энэ удаагийн даалгавар дээр гайхамшигтай урлагийн бүтээлийг хүлээж байгаа шүү. Сүүлийн удаагийнхаас хэдэн сар өнгөрчихсөн байна, сэтгэл зүрхээ зориулаарай."

"Таны хүлээлтийг хөсөрдүүлэхгүйг хичээх болно оо, багш аа"

"Тэгвэл маш сайн байна. Сайхан хооллоорой." гэж тэр хэлээд, ангиас гарлаа.

colors | park jiminWhere stories live. Discover now