12. White

4.2K 498 3
                                    

Өдрүүд өнгөрсөөр. Би өдрийн ихэнх цагийг өрөөгөө дотроос нь түгжин өнгөрүүлж байлаа. Гэр бүлийнхнээсээ өөр хүмүүстэй уулзахаа больж, сургуульдаа ч явахаа болив. Тэгсэн ч бие даан сурч, гэрийн даалгавраа хийхээ зогсоосонгүй. Хэчнээн дотроосоо үхэж байсан ч ээж аавынхаа боловсролын минь төлөө зориулсан хичээл зүтгэлийг нь үгүй хийхийг хүссэнгүй. Зүгээр л энэ дэлхий Жимингүйгээр зүв зүгээр эргэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь.

Зураг зурахыг хүссэн ч, хар хулдаас руу гөлрөн түүндээ хашигдах мэт мэдрэмж мэдрэн суухаас өөрийг хийж чадсангүй.

Би уйлахаа больсон. Гэхдээ шөнө бүр Жиминий тухай зүүдлэхдээ уйлдаг. Түүний талаар бодохоос нойргүй хонохыг илүүд үзэж өдөрт 2-3хан цагийн нойрыг авсан ч, удалгүй эрүүл мэнд суларч эхлэсэн. Ээж ч түүнийг анзаарч, би өөрөө өөрийгөө хүссэндээ зовоож байгаагаа хэлээгүй юм. Эмч надад нойрсуулах эм хэд хэдийг өгсөн ч би огт хүрээгүй. Би яаж унтахаа мэднэ. Зүгээр л унтахыг хүсээгүйдээ л.

Сургуулийн нэлээдгүй найзууд минь зурвас бичих ч, энэ нь үнэхээр тэд надад санаа зовсондоо юу эсвэл зүгээр л санаа зовдог гэдгээ харуулахыг хичээсэн үү гэдгийг мэдэхгүй юм. Жин убба ч бас залгасан. Гэхдээ би утсаа аваагүй. Миний утасны дуудлагын жагсаалтын хамгийн сүүлд "Тэнэг Дино" руу 3 сарын 20ны 23:04 цагт хийгдсэн дуудлага харагдана.

Тэнэг Пак Жимин. 3 сарын 20ныг миний хамгийн анх болзоонд явсан өдөр гэж тэмдэглэнэ гэчихээд одоо намайг 3 сарын 20ныг өөрийг нь алдсан өдөр гэж тэмдэглүүлэх нь.

Бараг 2 сарын турш өөр өөрийгөө түгжин, хүмүүстэй холбоо тасласны дараа Баасан гаригийн орой хаалганы хонх дуугарлаа. Ээж Ким Намжүн, Ким Сокжин, Мин Юнги, Жон Хусог, Ким Тэхён, Жон Жонгүгийн гэртээ урин оруулав. Эхэндээ тэдэнтэй уулзахаас татгалзаж байсан ч, тэдэнтэй харьцаагаа таслаад 2 сар болсон ч тэд байсаар байгааг нь бодож нэг гүнзгий амьгаа авчихаад доош буулаа.

"Сайн уу, Жинхи-яа." Намайг том өрөөнд ороход Жин ахын хоолой сонстов. Тэд бүгд буйдангаас өндийн, над руу сандарсаар инээмсэглэхэд Жонгүг л ганцаараа шал ширтэн зогсоно.

Надад жаахан эвгүй байсан ч тэдэнтэй хамт байхаар шийдлээ. Тэд намайг сургуулийнхан хэр их санаж байгааг, мөн намайг байгаагүй үед сургуульд болсон зүйлсийг ярьцгаав. Тэд өөрсдийнхөө ярианд инээх нь намайг инээлгэхийг ямар их хичээж байгааг харуулна.

"Тэхён хүзүүндээ жорлонгийн суултуур санжигнуулаад хөлбөмбөгийн талбай тойроод гүйж байхыг харсан У багшийн царайг харсан бол ч." Хусог хэт их инээснээсээ болоод өвдөх гэдсээ дарна.

colors | park jiminWhere stories live. Discover now