8. Cherish

4.5K 518 28
                                    


Жимин орны өнцөг дээр хэвтэх ба хөл нь газар шүргэнэ. Цүнхээ өрөөний нэг буланд шидчихээд Minecraft тоглож байгаа нь.

"Хараал ид! Үхэхгүйгээр алмааз олж чадахгүй юм байна л даа!"

Би хувцасны шүүгээгээ ухангаа, "Бүр жоохон жаалуудын тоглоом ч тоглож чадахгүй байгаа юм уу?"

"Minecraft бол хүүхдийн тоглоом БИШ, И Жинхи. Энэ аймшгийн зүйлүүдээс болж хүүхдүүд яаж хар дарахыг бод доо." Жимин тогломоо зогсоод өндийн суулаа.

"Наадах чинь аймшгийнх биш, Пак Жимин. Зүгээр л утасны дэлгэцэн дээрх хөдөлгөөнтэй график болохоос чамайг яаж ч чадахгүй шдэ."

Тэр амаа ангалзуулан надтай хэрэлдэх гэж байхад нь, "Жинхэнэ амьдрал дээр"

"Хөөе, энийг өмсчихвөл яаж байна?" гээд уранхайтай boyfriend жинсээ өргөн харууллаа.

"Битгий, гэр оронгүй хүн шиг харагдана."

"Чи гэхдээ гоё зохиж байна гэж байсан биз дээ?" Би түүнд гомдоллоно, энэ бүр 9 дөхь нь шдэ.

"Тийм л дээ, гэхдээ болзоонд лав биш." Тэр суниагаад, "Пак Жиминий бяцхан ид шид чамд хэрэгтэй бололтой."

Жимин миний шүүгээнээс болзоонд тохирохоор хувцас хайсаар, урт ханцуйтай цагаан ноосон цамц, хар арьсан юбка, улаан хүрэн өнгийн өвдөг шүргэсэн хүрэм гаргаж ирээд,

"Та да! Хар, цагаан, улаан. Яг Жонгүгийн стиль." гээд өөрөө өөртөө алга ташлаа.

"Жонгүг чиний crush байх аа" Түүний сонгосон хувцас хоорондоо үнэхээр сайн зохицсон, бас яг "Жонгүг шиг" харагдаж байсан юм.

"Нээрээ тийм юм болов уу?" гээд нүдээ тормолзуулах нь тэр.

"Больж үз Жимин, би шүршүүрт орчихоод гарч ирэх хүртэл түр гарч бай." гэхэд тэр хөлөө чирсээр хаалга хаалаа.

10 секунд гаруйн дараа,

"Жинхи-яа, тэр--"

"Болно оо, гал тогооны ширээн дээр байгаа жигнэмгийг идэж болно оо!"

Түүний зөөлхөн инээх сонсогдоно.

"Хайртай шүү!"

Би инээмсэглээд шүршүүрт орохоор явлаа.

Шүршүүрт орчихоод, Жиминий өгсөн хувцсыг өмсөөд, гадаа хүйтэн байсан болохоор биений өнгөтэй тирко нэмж өмсөв. Бүх зүйлээ хийж дуусаад цагаа хартал 4 цаг хүртэл дахиад бүтэн цаг гучин минут үлдсэн байлаа.

colors | park jiminWhere stories live. Discover now