Epilogue: Colors

5K 538 54
                                    

Жижигхэн цүнхээ нэг мөрөндөө үүрээд, өрөөгөөрөө харцаа гүйлгэж ямар нэг юм орхисон эсэхээ шалгалаа. Хаалга руу эргэхээсээ өмнө харцаа ширээнийхээ шургуулган дээр тогтоогоод, юу мартчихсанаа санах гэж хичээв. Доод давхраас ээж хэн нэгэнд талархлаа илэрхийлж үдэх нь сонсогдоно.

Унтлагын өрөөнийхөө хаалгыг хаагаад, доош шатаар уруудаж байхад ээжийн хоолой сонсогдлоо.

"Миний охион! Хурдлаарай! Утас чинь энд байна!"

Миний утас!

Жиминтэй хамт далай явдаг өдрөө би утсаа алдчихсан юм. Ээж рүү зурвас явуулсныхаа дараа барьсан элсэн цамхгийнхаа хажууд л үлдээчихсэн байх. Тэрнээс хойш хэдэн өдөр 80-аад оны өсвөр насны охин шиг л амьдарч байлаа.

Доош шатаар гүйсээр ээжийн өмнө ирээд алгаа тосов.

Ээж утсаа өгөх гэж байснаа хурдхан шиг буцааж татаад, "Сонс, азаар тэнд бидэнтэй холбогдоод утсыг чинь буцааж өгөх хүн байлаа. Дараагийн удаа далай руу алга болоод, утсаа үлдээх юм бол би--"

"Тийм эээээ, баярлалаа ээж ээ! Тэр эгчид ч бас намайг баярлалаа гэж байна гэж дамжуулаарай" Би утсаа аваад, ээжийг чанга гэгч нь тэвэрлээ.

Цахилгаан шиг л буцаж өрөө рүүгээ гүйгээд утсаа цэнэглэв. Асаасны дараа дэлгэцнийх нь гэрэл асахад би инээмсэглэлээ.

Догдлосон байж байснаа гэнэт санаа зовж эхлэв. Нууц дугаараа хийх гэж байснаа ч болилоо.

Хүчтэй амьсгалсаар, зураг руугаа оров.

Сүүлийн 2 долоо хоногт авсан зургууд дэлгэцэн дээр гарч ирлээ.

Пак Жимин бид хоёрын зургууд.

Хэчнээн өнгөрсөн зүйлс бүгд жинхнээсээ болсон гэдэгт итгэж, Жиминий хэлсэн үгсэд итгэж байгаа ч бүх зүйлс яг л зүүд шиг байсан юм. Сүүлийн 2 долоо хоног Жиминтэй байснаа жинхэнэ биш гэж итгэсээр бодол минь үүлэн дээр хөвсөөр байсан.

Гэхдээ одоо бүгд нүдэн дээр минь ил байна, бүгд өөр санагдаж байна. Сүүлийн үеийн зургуудийг нь шалгахаар хуруугаа гүйлгэхдээ зүрхний минь цохилт хурдсах нь мэдрэгдлээ.

Галзуу хулганы өмнө цээжээ тэврээд, нүдээ тас аничихсан хэрнээ инээмсэглэх Жимин.

Парк дээр байсан том амьтны хувцастай хүнээр тэврүүлэн зогсох Жимин бид хоёр.

Доод өнцгөөс авсан давхар эрүүтэй бид хоёрын сэлфи.

Том гэгч нь инээмсэглэл нүүрэн дээр минь тодроно.

colors | park jiminWhere stories live. Discover now