20. Gone for good

3.7K 457 4
                                    

Жиминий өрөө рүү орохын өмнө өөрийгөө тайвшруулахаар хэдэн удаа гүнзгий амьсгаа авлаа.

Цахилгаан гүйх мэт хүч мэдрэгдэж, гар луу гүйсээр би хаалганы бариул дээр даран онгойлгов.

Хөнжилдөө булхах хэн нэгэн харагдана.

Жимин, тэр тэнд байна...

Тэр үнэхээр тэнд байна, хурхираад л.

Би оронд нь дөхөөд, буланд нь суулаа. Хэсэг түүн рүү ширтэв. Нүд нь аниатай ч царай нь гэрэлтэнэ. Амьсгалах бүрт нь дээш доош болох цээж рүү нь харлаа. Энэ боломж дахиад олдож байгаад үнэхээр баяртай байна.

"Жиминни..." гээд үсэнд нь хүрлээ.

"Мм?" Тэр амандаа дуугарснаа, гараас татахад би бэлэн биш байсан болохоор хүчинд нь татагдаж түүнд ойртлоо. Тэр яг л жаахан хүүхэд шиг гараас чанга атгана. Гэдсэнд эрвээхий нисэх мэт тэр мэдрэмж мэдрэгдэв.

"Ж-Жиминни, сэрээрэй."

Тэр хариу өгсөнгүй зүүдлэсээр байсанд түүнийг сэрээх аргаа оллоо.

"Жиминни, алив ээ, Тэяан ирчихэж!"

"Хаана!?" гээд нүдээ нээлээ.

"Нар? Нар мандчихаж ээ."

(Тэяан гэдэг нь солонгосоор нар гэсэн үг.)

Тэр миний гарыг тавиад, цааш эргэн буцаж унтав.

Жиминийг сэгсрэнгээ, "Алив ээ, Жиминни..." гэхэд ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.

"Сэрээрэй, сэрээрэй бяцхан банш минь, үгүй бол У багш алганы амтаа үзүүлнэ шүү..."

"Новш гэж, аймар юм." гээд нүдээ нухалсаар босч суулаа.

Би инээсээр, "Чамд ч гэсэн өглөөний мэнд, Жиминни. Одоо өдрөө эхлүүлцгээе!"

Жиминийг бэлдэхийг хүлээгээд, гэртээ цай уучихсан ч Пак эгчийн бэлдсэн цайг уучихаад сургууль руугаа гарлаа. Нар элчээ төөнөж, гадаа дулаахай байв. Сургуулийн хашаагаар ороход шувууд жиргэнэ.

-

"И ЖИНХИ!" Намайг бэлтгэлийн өрөөнд нь ороход Тэхён над руу орилсоор ирлээ. Тэд дөнгөж сая л бүжиглэж дууссан бололтой шалан дээр сууцгаана.

"Сайн уу, залуусаа." гээд би инээлээ.

Жонгүг, "Сайн уу! Яах гэж ирсэн юм?"

Хусог худлаа ханиангаа, "Чамайг харахаар." гэхэд хөвгүүд инээлдэв.

Жимин, "Амаа татацгаа, намайг санаад л тэр биз."

colors | park jiminWhere stories live. Discover now