6. Snow

5.2K 566 12
                                    

"Сонбэним, би таныг хайрлаад удаж байна. Миний сэтгэлийг хүлээж аваач, гуйя!"

Ангийн хүүхдүүд бүгд "Үүүү!" гэх нь тэр.

Жимин хариултаа ч өгч чадахгүй сандарсан харагдана. Харин би ангид ороод хоёр л алхам алхсан тэр байрандаа л зогсож байсан юм. Гэнэт нэг эрэгтэй сурагч босч ирэн, Жимин рүү хараад "Воа хар даа! Жинхэнэ найз охин нь тэнд байна!" гэж чангаар хэлэхэд хүүхдүүд над руу харцаа чиглүүллээ. Сэжин ч бил үү, Сүжин ч бил үү тэр охин доош харан зогсоно. Нөгөө өөртөө итгэлтэй байдал нь өөрчлөгдөж, нүдээ хэд хэд цавчлаад ангиас гарахаар ангийн хаалга руу чиглэлээ. Хаалганы үүдэнд зогсож байсан миний урд ирэхдээ хурдан алхаагаа удаашруулан, надад бөхийчихөөд гарав.

Гэхдээ яагаад тэгсэн юм бол, би Жиминий найз охин ч биш байхад...?

Ангийнхан түүний үйлдэлд дуу алдацгаан, яг л драма үзэж байгаа юм шиг л байв. Би Жиминий арын суудал буюу өөрийнхөө ширээ рүү алхтал Жимин эргэж харлаа. Тэр надад юм хэлэхээр амаа нээсэн ч,

"Пак Жимин, захирал бид нарыг яг одоо өрөөндөө дуудаж байна." Мин Юнги ангийн үүднээс түүнийг дуудав. Жимин надад хэлэх гэж байсан үгсээ болин, Юнги рүү хурдан хурдан алхалсаар явлаа.

Ангийн хүүхдүүд бүр гайхсан бололтой бүгд л ам амандаа шивнэлдэнэ. Толгойгоо сэгсэрчихээд математикын дэвтрээ гарган, юм бичихээр оролдсон ч чадсангүй. Тэгтэл юбканы халаасанд чичиргээ мэдрэгдэв.

From: Тэнэг динозавр

Жинхи-яа, захирал сургуулийн ойд зориулсан үйл ажиллагааны талаар ярилцана гэнэ ээ. Бид хэд математикын хичээл дээр сууж чадахгүй нь. Дараа бүгдийг нь хэлье. Хичээлийн дараа уулзъя? <3

Би утасныхаа дэлгэц рүү ширтлээ.

Тэр заавал ингэх шаардлагагүй шдэ, ямар тийм чухал юм болсон биш.

Эсвэл ингэх шаардлагатай ч юм уу?

To: Тэнэг динозавр

Тайвшир. Би багшид хэлчихье. Тэгье, дараа уулзъя! *баасны эможи*

Илгээх товчыг дарчихаад утсаа буцааж хийн, У багшийг хүлээнгээ бодлогуудаа бодож эхлэв.

2 цаг математик орсны эцэст ангийнхан бүгд хичээлийн дараах сонгон руугаа явцгаалаа. Тэр хэд захиралтай ярилцчихаад бэлтгэлийн өрөө рүүгээ явцгаасан байх. Зургийн клуб рүүгээ оччихоод, сургуулиар эргэлдэхдээ "Adore" гэсэн бичгийн зургийг аваад, дараа нь тэнгэр лүү ширтэх болжморын зургийг авлаа. Энгийн, байдаг л зураг авалтууд. Гэхдээ хэсэг зураг руугаа ширтсний эцэст нүднээс нь эгдүүтэй байдлыг мэдрэв.

colors | park jiminWhere stories live. Discover now