34. Airplane

3.4K 412 8
                                    

Өнгөрсөн шөнө уйлснаас болж толгой лугшиж, нүд аргана. Хаалттай хөшиг рүү харахад ямар ч гэрэл тусахгүй байхыг бодвол одоог хүртэл бүрэнхий байгаа бололтой. Сая л өнөөдөр Баасан гараг гэдгийг анзаарч, гэр лүүгээ хариад хичээлдээ бэлдэх ёстойгоо саналаа. Гэхдээ янгинах мэт өвдөлт мэдрэгдэж, бас хүйтэн байсан тул зүгээр л хөнжлөө, үнэндээ Жиминий хөнжлийг, толгой дээгүүрээ бүтээв.

Жиминий өрөөний хаалга онгойх нь сонсогдлоо.

Жиминий хоолой. "Жинхи яа."

Түүний хоолойг сонсоход л зүрхэн тушаа хэсэгт өвдөлт мэдрэгдэж байна. Өнгөрсөн шөнө болсон зүйлс бодогдоход хоолойн дээр юм тээглэх шиг болов. Хөнжлөө буулгаад, өндийн суулаа.

"Ж-Жиминни." Толгой руу гэнэт хатгуулж өвдсөнд толгойгоо барингаа хариулав.

"Өвдчихсөн юм уу?" Жимин орон дээрээ суугаад, үсийг минь илбэж, "Бүр цайчихаж.."

"Тийм бололтой." Би гүнзгий амьсгаа аваад санаа алдлаа.

"Тэгвэл өнөөдөр хоёулаа хичээлдээ явахгүй байцгаая."

"Хоёулаа?"

"Мэдээж, чи миний зочин шүү дээ. Зочин маань өвдчихөөд байхад би хариуцлагыг нь үүрэх ёстой."

"Өөр зочин угаасаа байдаггүй л дээ.." гээд Жимин мөрөө хавчив.

"Одоо буцаад унт даа, Жисаныг сургуульд нь явуулчихаад буцаад ирье." Жимин толгой дээр минь гараа тавиад инээмсэглэлээ.

Намайг буцааж түлхэж хэвтүүлээд, хөнжил хучаад гарахаар явав. Түүнийг хаалга руу явахыг араас нь харах төдийд зүрх өвдөж, түүнийг цааш холдох бүрт зүрхний цохилт хурдсаж байлаа. Жиминийг хаалганы бариулаас атгах үед би ам нээж,

"Пак Жимин!" гэв.

"За?"

"Би... Би чамайг хүлээж байя.." Ямар ч хүчгүй, сул хоолойгоор гэж хэллээ.

Жимин дахиж нэг удаа инээмсэглээд, зөөлөн гэгч нь хаалгаа хаав.

Хүндэрсэн зовхи минь анилдсаар нойронд автлаа.

-

Буцаж сэрэхэд хөшигний цаанаас нар гэрэлтэж байв. Доод давхраас зурагтны чимээ хальт сонсогдоно. Толгойны лугших өвдөлт намдсан байсанд доош буухаар шийдлээ.

Зогсоход хөл сулбагар санагдах ч өөрийгөө хүчлэн байж Жиминий орноос өндийв. Хаалга руу дөхөж байгаад толинд өөрийгөө харахаар эргэлээ.

colors | park jiminWhere stories live. Discover now