"23-ын хариу чинь хэд гарсан?"
"Мм, хараадахъя.." гээд Жимин ном руугаа харснаа, "sin2a."
"Sin? Гэхдээ хариултууд дунд cos л байна шдэ?" Би хүзүүгээ сунгаад хариуг нь харах гэж оролдлоо.
"Мэдэхгүй ээ," гээд Жимин орон дээрээ хэвтээд, "Ядарч байна." гээд нүдээ анив.
"Би ч гэсэн." Би ширээн дээр гараа тавиад, эрүүгээ гаран дээрээ тавилаа.
Одоо хүртэл орох борооны чимээ л сонстох ба бид хоёр хэсэг чимээгүй байцгаав.
"Чиний цэцэг зурах даалгаврыг хийе." гээд Жимин дээш өндийлөө.
Хуудсуудаа эргүүлэнгээ сүүлд энийг зурж байсан үеэ санах нь тэр.
"Яааа.. Ямар царай муутай зураг вэ." гэж хэн нэгэн инээнгээ хэлэхэд, нүдээрээ инээх түүний царай нэг л танил харагдана.
Тэгээд нээлттэй байх дэвтрийг над руу түлхээд, "Яа, яаж зураад байгаа юм? Нэг тийм... ууртай харагдаад байх юм?" гэж хэлээд ягаан харандаа гартаа авч миний лилиг ягаанаар будаж эхлэлээ.
Ахиад л толгой эргэм...
Тэр ягаан лили одоо миний урд байна.
"Жиминни.."
"Мм?" гээд Жимин ширээнээсээ өндийн босч ирэв.
Би инээгээд, "Ягаан хэвээрээ л байна."
Жимин миний зургийн дэвтрийг харснаа бас инээгээд, "Яасан? Гоё л байна шд!"
"Үгүй ээээ, дахиад зурмаар байна."
"За за." Жимин над руу харж ярзайгаад, шүүгээнээсээ жижигхэн модон ширээ гаргаж ирлээ.
"Нааш ир." гээд намайг хажуудаа суухыг дохив.
Би завилж суугаад, зургийн дэвтрийнхээ дараагийн хуудсыг эргүүллээ. Тэгээд нүдээ аниад бодолдоо төсөөлөв. Санаагаа олмогцоо харандаагаа гартаа аваад зурж эхэллээ.
Жимин намайг зурахыг харан чимээгүй л сууж байсан юм. Удалгүй түүний харц зургийн дэвтэрнээс над руу шилжихийг мэдэрлээ. Эхлээд мэдээгүй юм шиг жүжиглэх гэсэн ч нүд загатнаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсанд дээш хараад,
"Яасан?"
"Юу ч биш дээ.." гээд Жимин үсийг минь чихний араар хийлээ.
Бие дотроос гижигдэх мэт мэдрэмж төрж би өөрийн эрхгүй инээд алдчихав.
Би баллуураа түүн рүү шидээд, "Битгий ширтээд бай!"
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...