36. Park Jimin

3.5K 456 27
                                    

Намайг Пак Жимин гэдэг. Би сайн найздаа дурлачихсан.


Түүнийг И Жинхи гэдэг, 10 настайдаа Жинхитэй танилцаж байсан.

Тайзан дээр мянга, бүр магадгүй түүнээс ч илүү үзэгчдийн урд дуулж, бүжиглэхийг мөрөөддөг байсан. Дотроос минь шатаадаг тэр хүсэл эрмэлзэл. 6 залуустай уулзаад, хамтдаа хичээхээр болсон.

"Teamwork makes the dream work," гэж нэг найз маань үргэлж хэлдэг юм.

Гэхдээ би дэлхий дээрх хамгийн азтай нэгэн биш байлаа.

Аав ээжээс минь өөр эмэгтэйтэй болзож, би тэр тухайг нь олж мэдэхдээ гуниг, уур, айдсыг зэрэг мэдэрсэн. Энэ мэдрэмжүүдийг мэдэрсэн нь яаж миний хажууд туслаж байдаг байсан хүн тийм аймшигтай зүйл хийж чадсантай нь холбоотой. Гэхдээ ээж минь өөр байсан. Итгэл найдвар, сэтгэл зүрх нь бөхөж, урам хугаралт нь үзэн ядалт болж хувирсан. Хэрүүл, маргаан гэрт минь тохиолддог энгийн л нэгэн үзэгдэл болж, өдөр өдрөөр энэ бүхэн улам харгис, аймшигтай болж байлаа. Нэг өдөр аав маргааныхаа үеэр намайг гэмтээсэн. Би толгойдоо ганц л бодлыг дахин дахин давтсаар гэрээсээ гарсан нь, аав минь намайг огт албаар гэмтээгээгүй гэсэн бодол байсан юм.

Би Жинхигийнх рүү явсан.

Өглөө нь буцаж ирэхэд аав байхгүй байлаа. Тэр өдрөөс хойш ээж минь ганцаараа биднийг тэжээх болсон юм. Ээж олон төрлийн ажил зэрэг хийж, нойроор ч дутаж байв. Би цагийн ажил хийж түүнд туслаж болох санаагаа хэлсэн ч ээж эсэргүүцсэн. Гэхдээ би хийсээр л байсан. Өөрийнхөө хэрэглээнийхээ мөнгийг олж чадвал ээжийгээ сургуулийн төлбөр, хоолны мөнгө нэхэж зовоохгүй шүү дээ. Олсон мөнгөө Жисанд ч мөн зарцуулж, түүний дуртай номыг нь, эсвэл зүгээр л амттан авч өгдөг байсан.

Тэр үед өөрийгөө ядаж л энд байх хэрэгтэй хүн юм гэж бодсон.

Гэхдээ өөрийгөө мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг синдромтой гэдгээ мэдэж, хөл минь суларч эхлэх үед нурсан. Гэр бүлд санхүүгийн асуудал хангалттай толгойны өвчин болж байхад миний эмчилгээ түүнийг нь бүр ч дордуулж орхив. 4 сарын турш эмчилгээнд явсны эцэст хөл минь өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн, магадгүй бид л тэгж бодоцгоосон байх. Тэгээд дахиж ээжийгээ дахиж хэзээ ч тэгж зовоохгүй гэж өөртөө амласан юм.

Харин бие минь санаснаар болоогүй.

Дахиад л сэдэрч, бүр өмнөхөөсөө ч дордов. Захирал биднийг сургуулийн ойн баяраар үзүүлбэр үзүүлэхийг хүссэн. Тэр өдөр зарим энтэртайнмэнт шинэ авьяастнуудаа олохоор ирдэг тул үзүүлбэрээ үзүүлэх нь маш том боломж байсан. Том боломж байсан.

colors | park jiminWhere stories live. Discover now