Гэнэт бодолд үерлэн орж ирсэн бодлуудаас болж амьсгал давчдав. Өлсөх мэдрэмж ч алга болж, цайны газар явах байснаа болиод суудалдаа эргэн суулаа. Санаа алдаад, ширээгээ дэрлэн хэвтэв.
Одоо уйлахаас ч залхаж байна.
Ангийн цонхоор ширтсээр, дурсамж руугаа өнгийж болохуйц сэтгэл доторх цонхоо нээв.
Нүдээ анин, 3-р сарын 16-ны даваа гараг руу буцлаа.
Даваа гараг, 3-р сарын 16
"Өнөөдөр сайн мэдээтэй, би та нарт маш хөгжилтэй ажил даалгах болно." гэж Жан багш бидэнтэй мэндэлснийхээ дараа хэлэв. Ангийн сурагчид амандаа бувтнацгааж, өө, мэдээж би тэдний адил бувтнаж байсан юм.
Багш үргэлжлүүлсээр, "Бүр сэтгэл догдлуулам зүйл нь та нар багаар ажиллана."
"Багш аа, өөрсдөө хамтрагчаа сонгож болох уу?" гэж бүдүүн хоолойтой эрэгтэй сурагч арын суудлаас сонсогдохуйц асуулаа. Хойш эргэж харахад, ангийн дарга, Ким Намжүүн асуусан байв.
"Мэдээж." Бид нар бүгд дор дороо баярлан шуугилдаж, харцаараа хэнийг сонгохоо хайж эхэлцгээлээ.
"Би хэлж дуусаагүй байна. Мэдээж та нар сонгоно, гэхдээ миний тарааж өгснийг сонгосон дугаараар." Баярласан шуугиан хормын төдийд урам хугарсан дуу алдалтаар солигдов. Жан багшийн барьж буй хайрцгаас нэг нэгээрээ босч, жижиг жижиг цааснуудаас нэгийг нь сонгоцгоолоо. Цаасаа сонгох үедээ би дотроо чимээгүйхэн дуртай хүнтэйгээ таарахыг залбирч байв. Суудалдаа буцан суугаад, цаасаа дэлгэхэд маш томоор "7" гэж бичсэн нь харагдлаа.
Жимин гараа даллаад, амны хайрцгаараа 2 гэж хэлэв. Түүнтэй лав нэг баг биш бололтой. Би толгой сэгсрээд 7 хуруугаа харууллаа. Тэр урвайгаад, гунигтай царайлахад нь би түүний гаргасан царайнд инээгээд, хэлээ гаргав. "За одоо баг багаараа суугаарай. Ангийн зүүн урдаас эхлээд 1-р баг, харин баруун хойд талд хамгийн сүүлийн баг." Жан багшийн хэлснээр бид суудлаасаа өндийж, багийнхаа суудалд суухаар зүглэв. Азаар, Жимин бид хоёр яг суух ёстой газраа байлаа. Босох шаардлагүйгээ мэдээд түүнтэй гараа цохилцов.
Гэнэт хэн нэгэн миний хажуу дах сандлыг татаад суулаа.
Тэр "хэн нэгэн" гартаа 7 гэсэн бичигтэй цаасыг барьсан байв.
Тэр "хэн нэгэн" нь Жон Жонгүг байсан ба яг өөдөөс хараад инээмсэглэлээ.
Намайг Жонгүгт сайн гэдгийг мэддэг болохоор Жимин чанга инээхэд, Жонгүг гайхсан харцаар харав. Би Жиминий сандлыг араас нь өшиглөхөд тэр чимээгүй болж, намайг ташааных нь ясыг хугалчихсан мэтээр жүжиглэн ёолж эхэллээ.
"Пак Жимин, сургуулийн эмч рүү явах шаардлагатай юу?" Жимин хэтэрхий чангаар ёолсон тул Жан багш гайхсандаа асуусан нь энэ.
"Үгүй дээ, багш аа. Би зүгээр." гэж Жимин ичингүйрсэн царай гарган хэлэв.
"Одоо өгөх даалгавар нь, та нар хэн нэгнийг шог зургаар дүрслэх юм. Хэнийг ч байж болно, хамгийн гол нь түүний дотоод зан чанарыг илэрхийлж шог зургаар илэрхийлэх. Олны танил хүмүүс болох Махатма Ганди, эсвэл Адолф Гитлер байж болно, мөн өөрийн ойр дотны хэн нэгэн, ангийн хүүхэд чинь ч болно. Тэгэхээр, зурахаар бол зөвшөөрлийг нь аваарай, мөн гутаан доромжлох хориотой." Би даалгавраа тэмдэглэж авав. "За, хоорондоо зөвлөлдөх цаг өгье." гэж Жан багш яриагаа өндөрлөв.
Жонгүгтэй хамтарч байгаадаа баярлаж байлаа. Түүний зурах өвөрмөц чадвар нь энэ шог зургийн даалгаварт тус болно. Бас, мэдээж би, кхм, түүнд сайн. Жонгүг гэнэт, "Чи миний хамтрагч болсонд баяртай байна, хамтдаа сайн ажиллацгаая." гэж хэлээд инээмсэглэлээ. Би түүний өөдөөс инээмсэглээд ичингүйрэн, "Би ч бас. Мэдээж." Жимин эргэж хараад жуумалзав. Миний амьдрал түүний тоглоомгүйгээр хэтэрхий амар тайван байгаад байсан юм аа.
Жонгүг гайхан, "Яачихаад байгаа юм бэ?"
"Юу ч биш дээ. Зүгээр чамтай нэг багт орсон найздаа баяр хүргэж байна." Би Жиминийг чимээгүй байлгахын тулд муухай харлаа.
"Тэгээд яагаад ингэж хараад байгаа юм?"
"Яагаад гэвэл Жинхи чамд хайр----" Жиминийг үгээ дуусгахаас нь өмнө амыг нь дараад хэд цохилоо.
Жонгүг гайхсан харцаар харж байснаа, биднийг хараад инээв. Бүр тодорхой хэлвэл, суудлаасаа Жиминд алганы амт үзүүлж байгаа намайг хараад инээв.
Жон Жонгүг найзалдаг гурваасаа хамаагүй дуу цөөнтэй нь. Найзалдаг гурав нь Ким Тэхён, Мин Юнги, Жон Хусог. Тэр гавал сурагчдын нэг. Гол болон бусад хичээлүүд дээрээ өндөр дүнтэй, царайлаг, мөн гоё хоолойтой. Ангийн бүх охид дотроо Жонгүгийн бяцхан шүтэн бишрэгчид.
"Тэгэхээр хэнийг зурцгаах уу?"
"Пак Жиминийг зурж болох юм, хязгааргүй олон гажиг талуудыг нь багтаагаад..." Би албаар Жиминд сонсогдохоор хоолойгоо өндөрсгөж хэлэв.
Жимин, өөрийнхөө хамтрагч Тэхёнд Симпсонс амьд хүн биш болохоор зурж болохгүйг тайлбарлан, ойлгуулахыг хичээж байлаа. Жимин Тэхёныг орхин, миний өөдөөс харж суугаад, "Миний төгс бие хааг ингэж тамлачихаад, сэтгэл чинь ханахгүй байна гэж үү? Аяа, дахиад миний сэтгэлийг шархлуулахыг хүснэ гэж үү?" гэж худлаа, жүжиглэн хэлэв. Би хариу хэлэх гэтэл Тэхён тоохгүй байгаад нь уурлаж, "Сонс доо, Жимин аа. Пак Жимин аа. Жимин аа. Намайг сонс л доо. Жимин аа. Жиминни. Пак Жимин." Жимин эцэст нь суудал руугаа эргэж харахад Жонгүг хамраа үрчийлгэн сууж байлаа. Жонгүг бид хоёр бие бие рүүгээ харан инээлдэцгээв.
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...