4. Brontosaur

6.7K 627 68
                                    

Ээж аавууд болон сургуулийн захиргаа гаж донтонгууд баривчлагдсан тухай мэдээг сонссоны дараа зарим хүүхдүүд хамтдаа явахаа больсон ч, зарим нь үүнийг хамаагүй аюул багатай гэж үзсэн тул үргэлжлүүлэн хамтдаа сургууль руугаа явж, ирж байхаар болов.

Жимин бид хоёр хоёулхнаа сургуульдаа явдаг байсан болохоор бие биетэйгээ нэлээн ойр өссөн. Дандаа л Петрпэн Тинкербэлл хоёр шиг наалдаж явдаг байлаа. Гэхдээ Жимин жинхэнэ зохиолыг нь мэддэггүй байсан байх, Вэнди ах нартайгаа хамт Neverland-г орхисноос жилийн дараа Тинкербэлл нас бардаг гэдгийг.

Тэгээд Петр Тинкербэллийн тухай ямар ч дурсамжгүй үлддэг. Гэхдээ тэр миний Тинкербэлл бол, би лав түүний Петрпэн биш. Би түүний тухай дурсамжуудаас болж өдөр бүр хагас үхдэл шиг байдаг болохоор.

Бид хамтдаа алхсаар, зуны халуун нар буцаж намрын сэрүүн өдрүүд ирэв. Модны навчис улаан өнгөтэй болж, газарт бууна. Доош харахад маш үзэсгэлэнтэй. Би өнгөнүүдийг гоё гэж боддог байлаа.

Halloween дөхчихсөн байсан тэр үе. Ээжид Жиминд өгсөн амлалтаа хэлэх үед, ээж миний өмсөх хувцсыг бэлдэж эхлэв. Halloween болохоос 3 хоногийн өмнө миний хувцас бэлэн болчихсон байлаа. Миний шүдний дагины хувцас бүдэг цэнхэр өнгийн хоолойтой гялтганасан чимэглэлтэй даашинз байсан юм. Даашинзны хормой хэсэг тютю-тэй төстэй, доогуураа тютютэй адил өнгийн тирког хослуулан өмслөө. Хослолын маань гэрэл нэмж өгч байсан хэсэг нь цагаан далавч болон зөөлөн мөнгөлөг өнгийн дохиур байсан юм. Гэртээ оройжингоо өнжих байсан ч би хэтэрхий эмэгтэйлэг тэр хувцсыг өмсөхөөр тухгүй санагдаж байлаа. Brontosaur-н хувцас өмссөн Пак Жимин ирж, хаалга тогших хүртэл би гэрээсээ гарахгүй гээд бүр мөсөн шийдчихсэн байсан юм.

 Brontosaur-н хувцас өмссөн Пак Жимин ирж, хаалга тогших хүртэл би гэрээсээ гарахгүй гээд бүр мөсөн шийдчихсэн байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Brontosaur-н өмсгөл нь нэг ийм)

Гэрийн гадаа ирээд тэр намайг зүв зүгээр, бүр маш хөөрхөн харагдаж байна гэж ятгасаар эцэст нь тэр нь амжилттайгаар төгсөв. Гэрээсээ гарахад хөрш айлуудын байшингаа Halloween-ы уур амьсгал оруулан чимэглэсэн байгаа нь харагдлаа. Хүүхдүүд уутаа бүр тал дунд нь ортол чихэр цуглуулжээ. Гэнэт дотроос нэг юм хатгах шиг болов. Би энэ хүүхдүүдэд хожигдож чадахгүй. Миний ааш тэр дороо хувиран, Жимин намайг биш би Жиминийг дагуулан алхаж эхэллээ. Бид оройжингоо тэр хавиар чихэр "ангуучлав". Гэхдээ Жимин надаас хамаагүй баяртай байлаа, учир нь brontosaur-н өмсгөлтэйгөөр тэр надаас өндөр харагдаж байсан юм.

colors | park jiminWhere stories live. Discover now