27. Afraid

3.4K 421 12
                                    

Жисаны тоглоомын баатар Жиминий баатар луу унгахад нь би тэсэлгүй чангаар инээчихэв.

"За за, баярлалаа Пак Жисан!"

"Юунд, хён?"

"Ахынхаа нэр хүндийг хэдэн хэсэг болтол нь бутлаж хаясанд!" Жимин хажуу тийш хөдлөөд Жисаны хүзүүдлээ.

"Энэ жаалыг---"

"Хүүхдүүдээ!" Пак эгч гэнэт үүдэнд ирчихсэн байв.

"Жинхитэй тоглоно гэвэл тоглож болно гэж хэлсэн байх аа! Жинхиг ашиглаж зөвшөөрөл авчихаад өөрсдөө л тоглоод байх юм!" Пак эгч хүүхдүүддээ ойртоод чихдэх нь тэр.

"Яагаад хөөрхий Жинхиг минь тоохгүй хаяад байгаа юм!"

Жимин гомдоллон, "Аа! Ээжээ өвдөж байна шдэ!"

"Зүгээр ээ, ээж ээ. Тоглож байхыг нь харах хөгжилтэй байдаг юм."

"Жисан аа, Жинхи нүүнадаа тоглоомынхоо гарыг өг!"

"Аа, ойлголоо ойлголоо, би зүгээр өрөө рүүгээ яваад роботоороо тоглолоо." Жисан надад тоглоомын гараа өгөөд, Жиминий өрөөнөөс гарав.

Пак эгч инээмсэглээд, "Жимин ямар нэг муу юм хийвэл хэлээрэй за юу, бэр ээ?"

"Ээж ээ, тоглоод байна уу?! Ингэх юм бол би Жинхитэй гэрлэхгүй ээ!" гээд Жимин хөмсөг зангидлаа.

Би өөдөөс нь жуумалзсан ч тэр нь бүтэлгүйтчих шиг болов. Жиминий хэлсэн үгс эвгүй мэдрэмж төрүүлж, гэдсэн дотор эрвээхий нисэх мэт болсон болохоор нь хэрэндээ жуумалзсан юмсан.

"Тэгвэл Жисантай гэрлүүлчихнэ." гэж Пак эгч хариулаад Жиминий хаалгыг хаан цааш явлаа.

"ЮУ?!" Жиминий нүд томрон, шууд босоод ирэв.

"Ээж ээ~" Жисаны өрөөнөөсөө бувтнах нь сонсогдлоо.

"ЯА, МАРТАЖ ҮЗ, ПАК ЖИСАН! БИ ХЭЗЭЭ Ч ТИЙМ ЮМ БОЛГОХГҮЙ, ОЙЛГОЖ БАЙНА УУ?" Жимин өөрийнхөө өрөөг Жисантай тусгаарласан хана руу хашгирна.

"Хэлж л бай хён." Жисаны хоолой залхсан сонсогдов.

Би инээмсэглэхээ больж чадалгүй, өвдгөө тэврэн өвдөгнийхөө ард нүүрээ нуухыг нь хичээн сууж байлаа. Гэнэт Жимин өөрийг нь ширтэж байгааг анзаарах шиг болов.

"Яав?"

"Юу ч биш ээ..." гээд инээмсэглэсээр толгойгоо сэгсэрлээ.

"Яа, чи Жисантай гэрлэчихгүй юм байгаа биз дээ?"

Би тоглоомоор мөрөө хавчихад,

colors | park jiminWhere stories live. Discover now