"Жиминни, чи жинхнээсээ 15and-н Пак Жиминийг заяаныхаа ханийг гэж боддог юм уу?" Сургуулиас гэртээ харих замдаа би Жиминээс асуулаа.
"Мэдээж! Яг адилхан нэртэйдээ ч биш, бид хоёр хоёулаа сайн дуулдаг болохоор. Хамт дуулвал ч, киахх... Дэлхий зүгээр л сөнөх байх."
"Тийм байх нь ээ.." Би толгойгоо дохино.
"Адилхан зүйлсийг зүгээр давхцал гэж боддог юм уу? Би лав хувь заяа гэж бодож байна аа." гээд Жимин үргэлжлүүллээ.
Гэхдээ Нам Сүжин та хоёрт адилхан талууд олон байдаггүй гэж үү?
"За одоо болно оо."
Харилцан яриагаа энгийн байлгахын тулд жаахан агаар амьсгалаад инээмсэглэн, "Жинхи гэдэг нэртэй царайлаг залуу байдаггүй нь харамсалтай."
"Би нэгийг таних юм байна."
"Нээрээ юу?"
"Өө байзаарай," гээд Жимин эрүүгээ имэрснээ, "Уучлаарай, нэрийг нь Жинхи биш Жимин гэдэг юм байна."
"Нээрээ юу Жимин?" Миний хажууд инээн алхлах Жимин рүү хараад инээмсэглэнэ.
Харц минь өөрийн эрхгүй үүлс рүү ширтэнгээ инээмсэглэх түүн дээр тогтчих нь тэр. Түүнийг хажуу талаас нь ингээд харах, цаагуур нь харагдах хөршийн байшингууд бүгд л жаахнаасаа хамтдаа гэртээ харьдаг байсан үеийг санагдуулна. Дурсамж сэргэх үест би инээмсэглээд түүнээс харцаа салгалаа.
"Roaring Currents-г үзмээр байна уу?" Жимин гэнэт надаас асуув.
"И адмиралын тухай юу? Тэгье!"
"Тэгвэл өнөө орой үзье, аль кино театрт үзмээр байна?"
Сөүлийн шөнө харагддаг гоё цэцэгстэй тэр газар гэнэт санаанд орж ирлээ. Жиминд тэр газрыг харуулмаар байна.
"Аа! Дэханд үзье!"
"Дэхан уу? Нөгөө Жонгүгтэй хамт явдаг газар чинь мөн үү?" Жимин жуумалзаад хөмсгөө өргөлөө.
"Амаа татаж үз. Гэхдээ тийм ээ."
Жимин инээгээд, "Пак Жимин ч сайн юм аа, Жонгүг түүнийг тэнд болзоонд урьсан байхад одоо тэр өөрийг чинь болзоонд урьж байна." гээд өөрөө өөртэйгөө ярих нь тэр.
"Эйх! Өөрөө түрүүлж кино үзье гэчихээд." Би гар луу нь зөөлөн цохьлоо.
"За за!"
"Өнөө орой хөөрхөн болоорой, Жонгүгтэй болзоонд явж байсан үеийнх шигээ."
"Хөөе!.."
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...