21. Numb

3.6K 428 12
                                    

"Жиминни?" Би түгжээгүй байх бэлтгэлийн өрөөний хаалгыг түлхэн орлоо.

Хав харанхуй өрөөнд утасны дэлгэцний дөрвөлжин гэрэл л гэрэлтэх ба хажууд нь толь налан суух Жимин сууж байв.

"Пак Жимин?" гээд гэрлээ асаагаад түүнд ойртоход Жимин толгойгоо гудайлгасан байсан болохоор царайг нь харж чадсангүй.

Доош болж хажууд нь суухад л тэр толгойгоо өргөөд, "И Жинхи..."

Царай нь цас шиг цайж, над руу ширтэх харцанд нь айдас хуржээ. Тэр амьсгаа аваад,

"Б-Би хөлөө мэдрэхгүй байна."

"Юу гэнэ ээ? Юу гэсэн үг юм?"

"Би хөлөө мэдрэхгүй байна.. Алхаж чадахгүй байна... Бүр тэнцвэрээ олж зогсож ч чадахгүй нь."

"Чи- Яаж энд ирсэн юм?"

Жимин санаа алдаад, "Мэдэхгүй ээ... Мэдэхгүй байна. Энд ирэхэд ингэж хүндрээгүй байсан."

"Наашаа сургууль руу ирж байхад сонин болоод байсан. Юу ч гэмээр юм... Суларч байгаа мэдрэмж? Тэгээд дээш шатаар өгсөхөд олигтой ч хөдлөхгүй байсан. Үнэхээр... ядарсан байсан."

Би үг бүрийг анхааралтай сонсож чимээгүй суусаар байлаа.

"И Жинхи, яг юу болоод байгааг ойлгохгүй нь." гээд үсээ арзайлгаад, нүдээ алгаараа дарав.

"Магадгүй чи зүгээр л ядарсан болохоор л тэгсэн байх. Юу ч гэсэн энд жоохон амраад авъя, за юу?" Би Жиминий нурууг илээд, тайвшруулахыг хичээн, "Арай дээрдэхээр чинь буцаад хичээлдээ орцгооё. Хэрвээ болохгүй бол эмчийн өрөө орж болно шүү дээ."

Би үргэлжлүүлэн, "Битгий санаа зов доо. Энэ жил ангийн багш Бэк багш юм чинь ойлгоно оо."

"Үгүй ээ." гээд Жимин над руу харан, "Чи хичээлдээ суух ёстой."

"Би чамтай хамт үлдэнэ ээ."

"Өнөөдөр чиний анхны---" гэхэд нь би үгийг нь таслаад,

"Чиний ч гэсэн. Дахиж чамайг ганцааранг чинь орхихгүй ээ, Пак Жимин."

-

Хагас цаг орчмын дараа хөл нь энгийн хэвэндээ орсон юм. Тэгээд зогсож чаддаг болоод хамтдаа хичээлдээ суусан. Тэр өдөр энгийн өнгөрч, удсан ч үгүй тэр өдөр юу болсныг мартчихав. Хичээлээ хийж, өдрийн хоол идэж, дахиад л хичээлээ хийж, яг л бусад өдрүүдийн адил гэртээ харьцгаасан.

4 өдөр ахлах сургуулийн шинэхэн 2-р ангийн сурагчид шиг өнгөрч, аль хэдийн 5 дахь өдөр ирсэн тэр өдөр. Сүүлийн цаг дээр клубууд руугаа явах болоход би хоолныхоос зургийнх болгож өөрчилсөн ч Жимин найзуудтайгаа цуг хип хоп бүжгээр үргэлжлүүлэх болов.

colors | park jiminWhere stories live. Discover now