*28р хэсэг!
"Пак Жимин, сэрэхгүй юм уу?" Би мөрнөөс нь барин сэгсэрсэн ч унтсаар л байлаа.
Гэрээсээ энэ хүртэл алхаж ирж байхад, бүр ялангуяа шөнийн 3 цагт унтсан ч гэсэн ирж байхад Жимин ичих ч үгүй 10 минутын турш надаар чарлуулчихаад ингээд бөх унтаж байгаад нь уур хүрж байна.
"Пак Жимин явцгаая!" гээд би өндийн хамаг хүчээрээ гараас нь татан хойш гэдийхэд Жимин гэнэт миний зүг эргэснээр төлөвлөгөө бүтэлгүйтэж би хойш саван уналаа.
Би нуруугаа илэн, шалан дээр суусаар, "Ёооё!"
"Хаашаа явна гэж?" Жимин эцэст нь нэг юм ам нээхэд хоолой нь дөнгөж сэрсний дараа болохоор бага зэрэг сөөнгө сонсогдоно.
"Сургууль, ухаантай өгзөг минь!" гээд би шалнаас өндийгөөд, юбкаа доош нь дарлаа.
Жиминий нүд аниастай хэвээр зөөлөн инээгээд,
"Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр, мангар аа." гэхэд нь урууланд нь инээмсэглэл тодорно.
"Юу?!" Гялс цүнхээ шүүрэн, утасныхаа хуанлиг нээв.
5-р сарын 25 - Буддагийн төрсөн өдөр. (Солонгост энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг.)
"Хараал--- Би яаж энийг мартав аа?!" гээд доош Жиминий орны өнцөгт суулаа.
"Шөнө хальт унтчихаад өглөө эрт сэрээд, сургуульд бэлдсэн шдэ, гэтэл амралтын өдөр байх гэж," гээд толгойгоо унжуулан, нүдээ анив.
"Үнэхээр ядарч байна!"
Жимин гэнэт хөнжлөө тийрээд, орноосоо өндийснөө намайг ор луугаа түлхлээ.
"Энд унт. Би Жисаны өрөөнд унтчихъя." гээд толгойг минь илээд, хаалга руу зүглэн гэрлээ унтраав.
"Бас ухаантай өгзөг биш тачаангуй өгзөг гэж дуудаарай." гээд гараараа буу хийгээд, хэлэндээ хүрснээ ирмэлээ. Би инээгээд хүндэрсэн зовхио анив.
Ойролцоогоор 3 орчим цаг унтсаны дараа хоолой хатан сэрлээ. Цүнхнээсээ ус авж уучихаад буцаж унтах гэсэн ч чадсангүй. Хэсэг байж байгаад доор яриа сонсогдохоор нь буухаар шийдсэн юм.
"Жисан аа, хэр их тоc хийнэ гэлээ?"
"Мэдэхгүй ээ, хён. Ээж 15 гэл үү, 50 гэл үү санахгүй байна..."
"2 хүний кимчитэй амталсан будаанд 50 мл тоc хийх гэж байгаа юм уу?" гээд инээхэд тэр хоёр хоёулаа эргэж харлаа.
YOU ARE READING
colors | park jimin
Fanfic"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...