31. Park

2.9K 415 0
                                    

"Хараал ид, үнэхээр үзэсгэлэнтэй байна..."

"А-Айн?" Толгойгоо өргөхөд Жимин хаалганы хажууд зогсож байлаа.

"Аан," Жиминий харц өрөөгөөр тэнүүчлэн, "Утсаа авахгүй байхаар чинь янз бүрийн юм болсон юм болов уу гээд санаа зовсондоо л, б-бас хаалга онгорхой байхаар нь, тэгээд... Аанхан, тэгээд ороод ирлээ."

"Аан, уучил уучил! Утсаа цүнхнээсээ аваагүй юм."

"Аан, зүгээр ээ." гээд Жимин толгой дохив.

Жимин цагаан футболка өмсөж, хөх цагаан хосолсон өнгөтэй жакет, хар уранхай жинс өмсжээ.

"Одоо," Жимин эрхий хуруугаараа гадагш заагаад, "гарцгаах уу?"

"Тэгье!" гээд Жиминийг гадагш нь түлхэж гаргаад, замбараа нь алдагдсан өрөөгөө тэр чигээр нь орхиод хаалгаа хаалаа.

Шатаар буухдаа бид хоёр огт ярьсангүй. Бүр гаднах хашааныхаа хаалгыг түгжихэд ч юм дуугарсангүй. Гудамжинд хамт алхахад ч чимээгүй байдал үргэлжилсээр байлаа.

"Хөөе Жиминни."

"Мм?"

"Чи ч гэсэн царайлаг харагдаж байна."

Жимин юу ч хэлэлгүй толгойгоо гудайлгаж, газар ширтснээ инээв. Түүнийг инээхийг хараад би ч гэсэн инээлээ.

"Юу вэ, яагаад ийм эвгүй байгаад байгаа юм бэ?!" Жимин үргэлжлүүлэн инээсээр, толгойгоо хойш нь гэдийлгээд тэнгэр өөд ширтэв.

"Бид хоёр хоёулаа царайлаг, хөөрхөн харагдаж байгаа гэдэг чинь бид хоёр илүү бие биедээ таарч байна аа гэсэн үг үү?" Жимин үргэлжлүүлэн ярина.

Гэнэт Жиминий гар минийхийг чангаар атгах нь тэр. Байнга догдолдог шигээ, нүүр халуу дүүгэж, зүрхний хэм хурдасна. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дарж, тайван байхыг, тэнэг хүн шиг инээмсэглэхгүйг хичээлээ.

Жимин рүү харахад тэр тэнэг хүн шиг ганцаараа инээмсэглэж байлаа. Би хөнгөхөн инээгээд, зүгээр л өөрийгөө барилгүй инээмсэглэв.

Хэдэн минут хамтдаа алхсаар автобусны буудал дээр ирцгээлээ. Автобусанд сууж хэд хэд дамжсаар болзох газраа хүрэв.

Жимин миний өмнө киноны тасалбараа савчуулсаар, "Азтай байна шүү, суудал байна." гэлээ.

Жимин үргэлжлүүлэн, "Кино 15 минутын дараа эхлэх юм байна... Халуун шоколад уух уу?"

"Халуун шоколад! Бас..."

"Би даая аа." гээд Жимин инээлээ.

colors | park jiminWhere stories live. Discover now