13. Chair

4K 529 16
                                    

5-р сарын 20, Лхагва гараг.

Суудлаасаа өндийн, баруун тал руугаа хараад ангиас хэдэн охидын хамт гарах гэж байсан Ү Хэримтэй харц тулгарав. Түүн рүү хачин инээмсэглэхэд, тэр ч мөн адил инээмсэглэхэд түүний найзууд над руу хачин харц шидлэнэ. Тэднийг гарсны дараа би гарахаар хаалга руу зүглэтэл, Жон Жонгүг ангийн үүдэнд зам хаан, найзуудыгаа тоглоомоор ноцолдохыг харан инээж байлаа.

Түүний ард зогсох Ким Тэхён намайг анзааран, түүн рүү толгойгоороо дохиход тэр эргэж харав. "Өө, с-сайн уу, Жинхи" гэж хэлээд тэр инээмсэглэлээ. "Сайн уу... Жон Жонгүг" гээд Хэрим рүү инээмсэглэсэн шигээ байхгүйг хичээн түүнийг дуурайн инээмсэглэлээ. Хэдэн секундын чимээгүй байдлыг эвдэн, "За за... Бид түрүүлээд явъя даа. Дараа уулзъя, Жинхи" гэж хэлээд 3 найзтайгаа орхин явав.

Хөгжилтэй юм, бүх зүйлс 2 сарын өмнөхөөсөө хамаагүй өөр бас эвгүй байх юм. Түүнд үнэхээр эвгүй байгаа бололтой. Тэр намайг ингэж сэтгэлээр унагаагүй, Жиминд сайн гэдгийг минь хэлээгүй байсан бол юу болох байсан талаар төсөөллөө. Хамтдаа сургуулийн цайны газар луу явах байсан байх?

Бүх дурсамж толгойд орж ирэх үед амьсгаа давчдав. Гэдэс өлсөх мэдрэмж алга болж, сургуулийн цайны газар луу явахаа болин суудалдаа буцаж суулаа. Доош болон ширээ дэрлээд санаа алдав.

Уйлахаас ч залхаж байна.

Ангийн цонх руу ширтэнгээ дурсамжууддаа "цонх онгойлгож" өгөв.

Нүдээ аниад 3 сарын 20ны Даваа гараг луу буцлаа.

Даваа гаргийн тухай бодонгоо, өөрөө өөрийгөө болиулахыг хүссэн ч бодол минь тэгсэнгүй. Сайн зүйл болохгүй ч энэ бүх дурсамжууд миний хувьд яг л цунами шиг байсан юм. Хаа сайгүй тэнүүчилж, бүр Жиминтэй хамт өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжийг ч сөхнө.

Пак Жиминий үхлээс хойш 2 сар өнгөрчээ.

"Жинхи яа" Ангийн хаалганы ойролцооноос эрэгтэй хоолой сонсогдох нь тэр.

Толгойгоо дээш өргөн харахад Жин ах дүрэмт хувцасгүй зогсож байлаа. Намайг сургуульдаа яваагүй байх тэр хугацаанд ангийнхан төгсөх ангийнхан болж, Жин ах сургуулиа төгссөн. Тэр хажуу ширээний сандлыг татаад над руу дөхөн суув. Сандлын хөл, шал хоёр хоорондоо зуурагдан гаргах дуу нь чих өвтгөнө.

"Чамайг цайны газар хүлээж байсан ч чи ирээгүй. Уг нь чамд Жиний гарын жигнэмгийг авчирсан юмсан."

colors | park jiminWhere stories live. Discover now