7. First dates

5.4K 557 5
                                        

Сүүлд нь Жимин түүнийг Жонжадун дах Кафе гудамжны нэг кофе шоп-т оруулахаар болсон юм. Өглөө сүмдээ явчихаад, өдөржин гэртээ өнжив. Гэртээ энгийн, хийдэг зүйлсээ л хийлээ. Гэрийн даалгавраа хийж, SBS дээр амралтын өдрийн нэвтрүүлгүүдийг ээжтэй хамт үзээд л. Болзооныхоо маргааш хийсэн зүйлсийнхээ талаар хэлнэ гэж Жимин амалсан.

Өдөр өнгөрч, даваа гараг ирлээ.

Өглөө хийдэг зүйлсээ хийчихээд Жиминийх рүү явав. Гайхалтай нь Жимин аль хэдийн сэрчихсэн, дүүдээ өглөөнийх нь хоолыг хийж өгөн зогсож байлаа. Эсвэл хийж өгөхийг оролдон гэвэл зөв байх. Ээж нь өнгөрсөн шөнө ирээгүй гэсэн. Түүнийг сургуульдаа бэлд гэж явуулаад хийж байсан юмыг нь үргэлжлүүллээ. Хагас цагийн дараа бид сургууль руугаа явж, замаараа дүүг нь хуучин бага сургуульдаа хүргэж өгөв. Дүү рүү нь даллаад, сургуулийнх нь хаалгаар ортол харж зогслоо.

Дүүг нь орсны дараа би түүнээс яриа өдөв.

"Тэгэхээр..." Жимин эрүүгээ хуруугаараа имэрлээ.

"Тэгэхээр юу гэж?"

"Үнэхээр мэдмээр байна уу?"

"Мэдээж, чи хэлнэ гэж амалсан биз дээ?"

"За, за." Тэр үргэлжлүүлэхээсээ өмнө хэсэг чимээгүй зогсов.

"Тэр миний сонирхдог охин биш байсан." гээд мөрөө хавчлаа.

"Воа, нээрээ юу? Яагаад?" Миний сонирхол хөдлөн, түүн рүү ширтэв.

"Мэдэхгүй ээ." Тэр зай аваад, "Магадгүй би дандаа миний үерхэл бидэн шиг байх ёстой гэж бодсоноос юм болов уу... Бид огт бие биеээсээ ичдэггүй, нээлттэй байдаг тийм үү?"

Би зүүн хөмсгөө өргөөд, хэлсэн зүйлд нь инээлээ.

"Ичдэггүй гэнэ шүү. Би лав анх сургуульд хамт явахдаа эхний 3 өдөр чамайг үзэн яддаг байсан."

"ЮУ? ЯА, АРАЙ ДЭНДҮҮ ЮМ АА." Тэр алхахаа болин, итгэхийг хүсээгүйдээ толгой сэгсрэв.

"Уучил." Би инээгээд түүнээс зугтлаа.

"ЭНЭ УДАА ЗУГТАНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ!" Тэр миний араас автобусны буудал руу алхсаар ирэв.

Жиминий анхны болзооны тухай ярьсан юм чинь, одоо минийхийг ярих уу?

Баасан гараг, 3-р сарын 20.

"Амаа тат, Пак Жимин."

Тэр инээгээд, сандлаасаа бослоо.

"Явж идэцгээе, Жин ах хүлээж байгаа байх." Би түүний урд орон, зоогийн газар луу алхав.

colors | park jiminWhere stories live. Discover now