11. Black

4.5K 524 38
                                    

3-р сарын 20 23:37

Задлан шинжилгээний хариугаар энэ цагт Жимин хамгийн сүүлчийн амьсгалаа авсан гэж тогтоогдсон юм.

Үхлийн шалтгаан нь "уснаас болж амьсгалын зам хаагдах" буюу "живэх" гэж бичигдсэн.

Хэд хэдэн асуулт асууж хэргийн газарт шалгалт хийснээр албан ёсоор энэ хэргийг амиа хорлолт гэж тодорхойлов. Хохирогч ээждээ уучлал гуйж, аз жаргалтай амьдрахыг хүссэн гэрээслэл үлдээсэн байсан нь ч мөн амиа хорлолт гэж үзэхэд хүргэсэн аж.

Энэ үед би түүнээс юу ч үгүй хоцорсон хэн нэгэн болж үлджээ.

Тэр явчихсан.

Намайг унтаж байх үед тэр сүүлийн удаа амьсгалсан.

Яагаад түгжээгүйг нь харахаар хаалгыг түлхлээ.

Угаалгын өрөөнд оров.

Тэгээд хэзээ ч харна гэж бодоогүй тэр нэгэн зүйлээ харсан юм.

Өвдөг минь чичрэн, биеэ даахаа болино.

Усаар дүүргэсэн усан онгоцонд хэвтэх Пак Жимин.

Гэвч тэр огт хөдөлсөнгүй. Би хаалганы хажууд түр зогссон ч тэр хөдөлгөөнгүй хэвээрээ л байсан юм.

"Жимин аа!" Би түүн рүү гүйж очин, уснаас татаж гаргалаа.

Гэхдээ хөл минь ямар ч хүчгүй болсон мэт сулбайн унаж, би түүнийг зүгээр л өөртөө наав. "Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй..." Энэ хүйтэнд тэр зөвхөн дотоож, майк л өмсжээ. Би уснаас бүрэн татаж гаргах гэсэн ч тэр хүнд бас гар хальтирна. Ядаж толгойг нь уснаас гаргахад царай нь үл ялиг хавагнасан байсан ч царайны ерөнхий төрх нь хэвээрээ л байсан юм.

"Жимин аа, надад хариулаач дээ, Жимин аа" Би түүнийг сэгсэрсээр.

Би судасны цохилтыг мэдрэх гэсэн ч чадсангүй, цээжинд нь чихээ наан зүрхний цохилтыг нь мэдрэх гэсэн ч мөн л чадсангүй.

"Жимин аа, битгий ингэ л дээ." Би нүдээ сайн гэгч нь аниад, чадахаараа залбираад, буцаан нээсэн ч Жимин хэвээрээ л байлаа. "Жимин, сэрээч дээ тэгэх үү?" Нүд минь нулимсаар дүүрч, дахин нэг удаа нүдээ нээх үед Жимин ядаж хөдлөөсэй гэж хамгийн ихээр хүсч байв.

"ПАК ЖИМИН!" Би чангаараа хашгирсан ч тэр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Нүд нь аниастай, царай нь байдгаараа цайчихсан, уруул нь хөхөрчихсөн хөдөлгөөнгүй Жимин л харагдана. Би нэрийг нь дахин нэг удаа дуудах гэсэн ч хоолойнд минь нэг том зүйл тээглэн, нулимс минь доош урслаа. Дутуу нойртой хоносноос болж нүд минь аргаж, хоолой толгой минь өвдөж байсан ч хамгийн хөндүүртэй хэсэг цээж байсан юм. Яг л хэн нэгэн хэд хэдэн удаа хутгаар сийчэх мэт тэр мэдрэмж.

colors | park jiminWhere stories live. Discover now