Дулаахан бүтэнсайны орой байлаа. Дөнгөж цагийн өмнө сүмээс ирчихээд, юу хийхээ мэдэхгүй орон дээрээ өнхрөв. Утсаа аваад, ямар ч мэдэгдэл ирээгүй дэлгэцээ ширтлээ.
Пак Жиминээс ч алга.
Санаа алдаад, өчигдөр авсан зургуудаа гүйлгэв.
Өчигдөр Жиминтэй авхуулсан зургаа хараад инээмсэглэлээ. Бид хоёрын нүд гэрэлтэж, аз жаргалтай харагдаж байна.
Аз жаргалтай байсан л даа.
Тэгээд дахиад зургаа гүйлгэхэд зүрх дулаацах шиг л болов. Буйдан дээр тайван унтах Жимин.
Жимин рүү түрүүлж залгах, ядаж мессэж бичих эсэхтээ эргэлзэн хэсэг бодлоо.
Тэгээд юу ч хийхээргүй байхаар шийдэв. Гэр бүлээс нь холдуулж, би л яриад байвал амиа бодсон хэрэг болох биз. Тэд ч гэсэн түүнтэй хамт байх эрхтэй хүмүүс, ялангуяа галзуу зүйлс болоод байгаа энэ үед.
Утсаа орон дээрээ шидчихээд, өрөөнөөсөө гарлаа. Дуртай дэрэ тэвэрсээр, доош том өрөө рүү буухад аав эвдэрсэн радиогоо засан сууна.
"Аав? Ээж хаана байгаа юм?"
"Хүнсээ цуглуулахаар гарсан."
"Юу? Яагаад гарч байгаагаа хэлээгүй юм бол?"
Аав инээгээд, "Хэлэх гэж байсан ч, чамайг унтаж байгаа байх гээд больчихсон."
Би доош буйдан дээр суугаад, нүүрээ дэрэндээ наасаар, "Гэхдээ би явах байсан юм!"
"Охин минь бүр уйдчихжээ. Ряанхён Рёнха хоёрыг явж хооллох юм уу?"
Шуудхан босоод, том өрөөнд байх аквариум руу дөхлөө. Аквариумдаа сэлэх 2 алтан загасанд хоол өгөөд тэднийг идэхийг харж зогсов. Загасны хоол дуусахад тэр үргэлжлүүлэн сэлцгээлээ.
Юу ч болоогүй юм шиг.
2 загасыг ширтсээр бүр уйдчихлаа байна. Ряанха-н нүд Ряанхёныхаас жижигхэн юм. Намайг жоохон байхад аав энэ загаснуудыг миний дуртай дуучдын нэрээр нэрлэснийг санаад гэнэт инээд хүрэх нь тэр. Аав миний үйлдлийг харан инээнгээ толгой сэгсрэнэ.
Ээж хүнсний зүйлстэй уутаа барьсаар орж ирэхэд нь би загаснуудаа орхиод, ээжид туслахаар явлаа.
"Ээжээээ, яагаад хүнсээ цуглуулахаар явахдаа хэлээгүй юм бэ? Би бүр уйдаад..."
"Уучлаарай, унтсан гэж бодоод л." гээд уутнуудынхаа заримыг нь гал тогооны ширээн дээр тавиад, үргэлжлүүлэн, "Одоо тэгвэл brownie хийхэд туслаж болно шүү дээ?"
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...