32. Rain

2.9K 415 7
                                    

"Охин минь, одоо хичээлдээ төвлөрөөд, элсэлтийн шалгалтандаа бэлдэх цаг болсон юм биш үү?" гэж ээж асуулаа.

Дэхан кино театраас оройн бараг 10 цагт гэртээ ирэхэд ээж гал тогоогоо цэвэрлэж дуусаагүй байсан юм.

Одоо харин би энд хоолны ширээний урд ээжийн намайг сүүлийн үед Жиминтэй хамт цагаа өнгөрүүлж байгаа тухай үглэхийг сонсоод сууж байна.

"За за, ойлголоо доо..." Би гараа ширээн дээр тавиад, "Харин одоо би дээш гараад амарч болох уу? Ядраад---"

"И Жинхи, би тоглоогүй байна."

"Мэднэ ээ, ээж ээ. Би ч гэсэн тоглоогүй байна."

Ээж санаа алдаад, тавгаа хатаахаар арчин, "Явж унт даа."

Би ээж рүү гүйж очоод, хацар дээр нь үнсээд "Хайртай шүү!" гэчихээд шатаар дээш өгсөн гүйлээ.

Өрөөнийхөө хаалгыг хаагаад, будгаа арилгачихаад унтлагын хувцсаа өмсөөд унтахаар хэвтэв.

-

"Одоо л нэг сурах ёстой гэж үглүүлж байх шив," гээд Жимин өөрт нь өчигдрийнхөө явдлын тухай хэлсэн намайг шоолонгуй инээлээ. Би харин дэмий л хоолоо идэхгүй савхаараа оролдоно.

"Ингэхэд цэцэг зурах даалгавар чинь юу болсон?" Жимин миний тавагтай хоолноос савхдаж авангаа ингэж асуулаа.

"Мэдэхгүй ээ, санаа орж ирэхгүй нь. Магадгүй artist block нь байх." Би мөрөө хавччихаад, нэг юм ам руугаа хоол хийв.

"Би туслах уу?"

Би хоолоо зажлангаа Жимин рүү хүлээ гэж дохилоо. Зажилж дуусаад,

"Тэг л дээ. Гэхдээ хэзээ? Ээж намайг лав энэ долоо хоногт дахиж--- Хүүе!" Би гэнэт Жиминий гарыг атгаж авав.

"Хамт хичээлээ хийвэл ямар байна? Манай ээж шууд зөвшөөрөх байх аа?"

"Тэгье ээ, манай гэрт үү?"

"За, тэгвэл би ч гэсэн өөрийнхөө цэцэг зурах даалгаврыг аваад очъё!" гэсээр би догдолсондоо амаа дүүртэл будаа, загас хийлээ.

Жирх шиг хоолоо зажлах намайг Жимин хараад зүгээр л инээмсэглэнэ.

Өнөөдөр тэр байдаг шигээ тийм нялуун, бас идэвхтэй биш байна. Нэг л сул инээмсэглэж, инээгээд л, бас огт тоглоом шоглоом хийхгүй. Ядарсан юм болов уу?

Идэж дуусаад ангида орсны дараахан хонх дуугарлаа. Нэлээн хэдэн цагийг багш нарын лекцыг сонсож, сандал дээрээ суусны эцэст хичээл тарав.

colors | park jiminWhere stories live. Discover now