3. Not childhood friends

6.8K 673 22
                                    

Жимин бид хоёр үргэлж л сайн найзууд байсаар ирсэн. Гэхдээ өсвөр насныхны тухай зохиол дээр гардаг шиг бүр багын найзууд биш л дээ. Надад багын найз байгаагүй. Намайг жоохон байхад манай хөрш айлын хүмүүс дандаа хүүхэдгүй хөгшин хосууд, эсвэл хүүхэдтэй ч хүүхэд нь бүр нялх эсвэл ахлах сургуулийн сурагч байдаг байсан юм. Сургууль дээрээ бүх хүүхдүүдтэй дотно харьцах боловч, яг таг сайн найз гэхээр хүүхэд байдаггүй байв.

4-р ангид байхад сургуулийн эргэн тойрноор гаж донтой хөгшин ах нар явж байгаа тухай цуу яриа гарах хүртэл би иймэрхүү л амьдралтай байлаа. Эцэг эхчүүд сандралдаж, сургууль ч мөн адил сандрав. Эцэг эхийн хурал байнга шахуу хийгдэж, авж болох арга хэмжээний тухай ярилцацгаана. Хүүхдүүдийг сургуульдаа явахдаа аюул учирвал хэрэглэх хэрэгслээр "тоноглоглож", хэрэв танихгүй хүн ойртвол зугтахыг байнга анхаарууллаа. Сургууль эцэст нь нэг шийдвэрт хүрсэн нь, ойрхон гэртэй хүүхдүүдийг хамтдаа нэгэн баг болоод сургуульдаа ирэх байв.

Би хэлсэн дээ, манай гудамжинд миний насны хүүхэд байдаггүй гэж. Тэгээд ээж аав минь гэрийн ойр орчимд байгаа айлуудаас надтай адил сургуульд сурдаг хүүхдийн эрэлд гарсан юм. Хэдэн хоног хайсны эцэст тэд нэгэн гэр бүл олсон нь Пак ахын гэр бүл байлаа. Пак ахын гэрийнхэн саяхан хэдэн байшингийн цаана нүүж ирсэн ба хамгийн гол нь тэдний гэр бүлд Пак Жимин гэх миний насны хөвгүүн байсан юм. Тэднийх сургуультай ойр тул би өглөө бүр тэдний гэрийн гаднаас Жиминтэй уулзаад, цааш сургуульдаа явж байхаар боллоо.

Хамт явах анхны өдөр ээж намайг Пак-н гэр хүртэл хүргэж өгөв. Бид хоёр гэрийнх нь гадаа 10 минут орчим хүлээсэн ч тэд гарч ирсэнгүй. Тэгээд хаалгыг нь тогшихоор боллоо. Пак хатагтай бидэнд хаалга онгойлгож өгөхдөө санаа нь зовсон харагдлаа. "Өө, өглөөний мэнд И хатагтай, бас бяцхан Жинхи. Хүлээлгэж байгаад үнэхээр уучлаарай, гэхдээ манай Жимин гаж донтой хүмүүсийн тухай сонссоноосоо хойш уйлаад болдоггүй ээ. Гэрээсээ гарахаасаа айгаад байгаа гэнэ." Түүний хоолой ядарсан сонсогдов. Жаахан хүүхдийн уйлах дуу гал тогооны өрөөнөөс тод сонсогдоно.

Яасан уйланхай жаал вэ?

"Жиминни, наашаа хүрээд ир. Найз нь ирчихэж." Пак хатагтай гал тогоо руу орон, түүнийг дагуулж гарч ирэхийг оролдлоо. Гэр дотор гэнэт чимээ аниргүй болж, Пак хатагтайн лекц л сонсогдож эхлэв. Үнэхээр сонсох гэсэн ч, хэдхэн үг нь л тод сонсогдсон юм.

"Боль", "Эмэгтэй хүүхдийн өмнө", "Уйлж болохгүй", "Чамд таалагдана аа", "Хөөрхөн".

Дараа нь Жиминий нусаа татах нь сонсогдлоо. Юкк, энэ жаалыг дээ. Пак хатагтай тийнхүү ууртай, хацар дээрээ нулимстай, улаан хамартай жижигхэн Пак Жиминийг дагуулсаар зочны өрөөнд орж ирэв. Би өөрийгөө түүнд танилцуулах хэрэгтэй байх.

colors | park jiminWhere stories live. Discover now