Хичээл тарахыг илтгэн хонх дуугарлаа. Би харин урд минь суух түүн рүү ширтэн сууна.
4 цаг өнгөрсөн,
Яг үнэндээ 4 цаг 12 минут. Гэхдээ Жимин одоо хүртэл надтай хамт байсаар л байна.
Би түүнийг гэнэт гараад ирсэнд одоог хүртэл гайхсан хэвээрээ. Тэр нэгэн айдас энэ бүх хугацаанд намайг зовоосоор. Энэ бүгд зүгээр л нэгэн зүүд болохвий, би хий юм харж байхвий, Жиминд хүрэх төдийд л дахин замхрахвий гэсэн айдас.
"Жинхи яа, химийн даалгавар хийхэд туслаач тэгэх үү?" Тэр эргэж харан надаас асуулаа.
"Айн?" Би бодлоосоо салан, түүний хэлснийг санахыг хичээв.
"Би химидээ сайн биш шдэ..."
"Би ч гэсэн. Гэхдээ хамт хийвэл бид гайхалтай химийг бүтээж чадна." гээд ам нь чихэндээ хүрэх нь үү гэлтэй ярзайлаа.
Түүнийг шоолж инээхдээ л түүнийг бодож байснаасаа ч илүү, ямар их санаснаа ойлгов.
"Тэнэг."
Би духыг нь няслахаар гараа өргөсөн ч буулгалаа.
Түүнийг гэмтээхийг хүсэхгүй байна.
Тэр миний гар луу гайхан ширтээд, юм хэлэх гэхэд нь би түрүүлэн ам нээж,
"Манай гэр?"
"Ммм... Манайх руу явах уу?"
Би нүдээ цавчлав. Тэр өглөөнөөс бусад үед намайг гэртээ очуулахыг тийм ч их хүсдэггүй. Хэчнээн ээж, дүү хоёртоо хайртай ч тэр гэртээ байх дургүй.
"Жинхи?" Тэр над руу ойртлоо.
"Т-Тэгье ээ."
Бид хичээл номоо далд хийгээд ангиас гарцгаав. Хамтдаа сургуулиас гарахдаа өөрийн мэдэлгүй инээмсэглэчих нь тэр.
2 сар болчихож тийм үү, Пак Жимин?
"Галзуу гэж дуудуулмааргүй л байвал газар луу ширтэхээ, шалтгаангүй инээмсэглэхээ боль."
Би инээгээд дээш харлаа. Хавар бараг л дуусч, цаг агаар дулаахан байв. Хамтдаа явдаг байсан замаараа нэг зэрэг алхална. Хэд хэдэн удаа бидний гар шүргэлцээд авав. Жимин тоглоом хийн, би инээнэ. Бүх зүйл хэвийн бөгөөд буруу санагдаж байлаа.
Түүний гэрийн гадаа ирцгээв. Энд ирээгүй уджээ. Түүний оршуулганы дараанаас Пак эгч, дүү хоёртой нь уулзаагүй. Гэрт нь дөнгөж оронгуут гэрийнх нь үнэр үнэртэхэд нь гүн амьсгаа авлаа. Гэрийг нь, гэр бүлийг нь ч мөн саначихаж. Дүү нь гал тогооноос чипс барьчихсан гарч ирлээ.
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...