17. Lucky

4.2K 476 8
                                        

Би чимээ гаргалгүй Жиминий гэрийн шатаар дээш алхана. 2 давхарт гарахад чив чимээгүй байх ба гэрэл нь ч мөн унтраалттай байх ажээ. Хэдэн алхам урагш алхаад Жиминий өрөөний урд ирсэн байлаа. Хаалганы бариулаас атгахад цаанаа л эвгүй, хүйтэн мэдрэгдэнэ. Сүүлд юу болсон гэнэт толгойд орж ирэхэд, толгойгоо сэгсрэн бодлоо цэгцлэхийг хичээсээр хаалгыг онгойлголоо.

Үгүй ээ, дахиж тийм юм болохгүй. Жимин намайг өөрийг нь өглөө сэрээгээрэй гэж хэлсэн тийм үү?

Урт амьсгаа аваад, дотогш ороход гэрэл нь унтраастай байв, яг тэр өдрийнх шиг.

"Жимин?"

Ямар ч чимээ алга, яг тэр өдөр шиг.

Би ор луу дөхлөө.

Жимин орондоо байсангүй, яг тэр өдөр шиг.

Угаалгын өрөөний гэрэл асаалттай байлаа, яг тэр өдөр шиг.

Ус урсах чимээ сонстоход хөл суларч, зүрх чангаар цохилно. Гэнэт ус угаалгын өрөөний хаалганы доогуур урсан гарч ирлээ.

"Хараал ид, болохгүй ээ..." Би үснээсээ барихад, нулимс урсана.

Хөл өөрийн эрхгүй угаалгын өрөө рүү зүглэн, гараараа хаалгыг онгойлголоо.

Тэнд Жимин харагдана, цайчихсан, амьгүй, яг тэр өдөр шиг.

Би чангаар хашгирлаа, "ЖИМИН!!!"

-

"Яасан бэ?"

Давхийн цочиж, нүдээ нээхэд түүний царай минийхтэй ойрхон байх ба харцнаас санаа зовсон төрх илэрнэ.

Нүдээ хэд хэд цавчлаад, өөрийгөө орон дээрээ байгаагаа мэдлээ. Амьсгаа дээрдэж, бодол минь замбараагүй эргэлдэнэ. Жимин орны хажууд зогсоод над руу дөхсөн байх аж.

Тийм байлгүй дээ, зүүд байж.

"Яасан бэ, Жинхи яа?" гээд миний мөрнөөс зөөлөн барихад нь би дээрдсэн амьсгаагаа дарж, тайвшрахыг хичээлээ.

"Я-Яагаачгүй ээ," Би хоолойгоо засаад "Зүгээр л... зүүд. Тийм ээ, хар дарсан зүүд."

"Чи намайг дуудаад байсан..." Тэр хойш удаанаар ухран, шилэн хүзүүгээ маажив.

"Би дахиад л Мадагаскар дээр гардаг царай муутай сармагчнуудад барьцаалагдчихсан байсан уу, өмнө нь чи зүүдэлж байсан шиг?"

Би инээмсэглэн, "Үгүй ээ, тэнэг минь."

"Тэгээд?"

Би өөр тийшээ харлаа. Энэ тухай ярьмааргүй байна, бүр түүнтэй. Гэхдээ тэр хариулт хүлээн зогссоор байсан тул, би өөр юм бодож олохыг хичээв.

colors | park jiminWhere stories live. Discover now