"Байхгүй болчихсон..." Жимин инээмсэглээд, "Сайн зүйл болоод байхгүй болчихсон..."
"Эдгэчихсэн юм уу? Гэхдээ... Гэхдээ ямар ч эмчилгээ байхгүй гээ биз дээ?"
"Эдгэх биш ээ."
"Би... Би ойлгохгүй байна."
"Хариулаач, чи..." Тэр толгойгоо гэдийлгээд, үүлсийг ширтэн, "чи... ид шидэнд итгэдэг үү?"
"Заримдаа боломжгүй, бүтэхгүй юм шиг мөртлөө, яг үнэндээ боломжтой, бүтдэг зүйлс байдаг даа."
Чамайг 2 сар байхгүй байсныг чинь би сайн санаж байхад чи ингээд байж байгаа шиг л үү?
Би чимээгүй байлаа. Өмнө нь болсон явдлыг бодох төдийд зүрх түнхэлзэж, нүд халуу дүүгэв. Зангирсан хоолойгоороо юм хэлэхийн тулд нэлээн хүчлээд,
"Одоо болж байгаа зүйлсээс харахад," гээд хоолойгоо засан, "ид шидэнд итгэхээс өөр арга алга бололтой.."
Чимээгүй зогсох Жимин рүү харахад тэр юм ярихыг хүсэх ч, цээжиндээ байгаа зүйлсээ уудлахыг хүсэх ч чадалгүй өөртөө хадгалж байх шиг харагдана. Буцаж ирснээ ярихыг хүссэн юм болов уу? Гэхдээ өөртөө хадгалж байгаа нь магадгүй эвгүй байгаа учраас л байх.
Яг л амьдрал түүний бүх зүйлд 2 дахь боломжийг олгож байх шиг. Эцэг эх нь эвлэрч, гэр бүлийнх нь санхүүгийн асуудал цэгцэрч, эрүүл мэнд нь сайжирч, бас түүнд мөрөөдөлдөө хүрэх боломжууд нь буцаж ирээд л. Амьдрал түүнд жаргалтай байх боломж өгч байхад нь би түүнд өнгөрсөнг нь сануулж, бүх зүйлсийг нураахыг хүсэхгүй байна.
"Нээрээ," Жимин гэнэт ам нээлээ.
"Чи надтай яг л өмнө нь өвчтэй байхад яаж харьцдаг байсан шигээ харьцаад байх юм. Өвчтэй, сул дорой хүн шиг бодож харьцахыг хүсэхгүй байгаагаа хэлээгүй бил үү?" гээд тэр зай авч, "Зүгээр намайг өд."
Миний нүд томров.
"Аан... Намайг цохьдог шигээ цохиж бай гэх гээд л."
Би инээгээд, "Мазохист."
"Кимочи, сэнпай~"
"Ямар чөтгөр нь вэ?" гээд би гарыг нь тоглоомоор цохьлоо.
Дараа нь жаахан цочирдож, саяхан хийсэн үйлдлээ буцааж авахад тэр инээмсэглэв. Өөрийн эрхгүй буцааж инээмсэглэм тийм дулаахан инээмсэглэл. Гэнэт түүнийг тэвэрмээр санагдах нь тэр.
"Жиминни... Баяр хүргэе." Эрүүгээ мөрөн дээр нь тавиад, "Би үргэлж чамтай хамт байна. Юунд ч санаа зоволгүй мөрөөдлөө биелүүл."
YOU ARE READING
colors | park jimin
Hayran Kurgu"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...