Жимин номнуудаа шүүгээндээ хийгээд хаахад минут ч болсонгүй. Тэгээд тэр номоо цэгцтэй гэгч нь өрж хийх над руу эргэн хараад, шүүгээнүүдийг налан зогслоо. 2 жилийн өмнөх хамт авхуулсан зургаа хараад түүний уруулд инээмсэглэл тодров.
"Энэ зураг одоо хүртэл байдаг юм уу?"
Би хэсэг хийж байсан юмаа зогсоогоод, тэр зураг руу харлаа. Бид хамаагүй жоохон харагдах ба, бидний хацар хамаагүй булцгар харагдана, ялангуяа Жиминийх. Ард тал нь цасаар хучигдсан байх ч торхтой зайрмаг барин аз жаргалтай зогсох бид. Энэ зургийг сургуулийн аялалаараа ууланд авирахад авхуулсан юм.
"Мэдээж. Яаж бандгар Пак Жиминий зургийг алга болгох билээ?" гээд хамгийн сүүлийн номоо шүүгээндээ хийж дуусаад, хаалаа. Цүнхээ үүрэхэд Жимин инээгээд,
"Одоо байхгүй нь харамсалтай. Одоо зүгээр тачаангуй шанааны яс л харах болж дээ. Над руу хар даа, тамхи татаж байгаа юм шиг л." гэснээ зүүн хөмсгөө өргөж, секси царайны хувирал гаргахыг хичээлээ.
"Тамхи татсан юм уу?" Гэнэт хөгшин, бүдүүн хоолой дуугарахад нь бид тийш харахад Намжүн сургуулийн захиралтай зогсож байв. Намжүн асуугаагүй нь ойлгомжтой. Захирал бид хоёрын яриаг буруу ойлгочих шиг боллоо.
"Ү-Үгүй ээ, захирал аа. Би тэгж хэлэх гээгүй юм аа." Жимин сандран бөхийхөд нь би шокноосоо гарч чадалгүй зогсож байсанд Жимин нуруунаас түлхэн намайг ч гэсэн бөхийлгөв.
"Үнэн үү, И Жинхи?"
"Т-Тийм ээ, захирал аа. Өөр юм ярьж байсан юм аа." Намжүн толгойгоо нэг бидэн рүү эргүүлж, нэг захирал руу эргүүлж бидний яриаг ойлгохыг хичээнэ
"Юу юм тэгээд?"
Би хөмсөг, харцаараа Жиминээс юу гэж асуухаа асуутал тэр надтай яг адил өөдөөс хараад намайг хурдан хариулахыг дохилоо.
"Бид... Бид Жиминийг ямар халуухан болохыг ярьж байсан юм."
Санаа зовмоор юм. Захирал бид хоёр луу гайхсан харцаар харан чимээгүй зогссоор. Жиминий хүйтэн хөлс цувж байгаа даа. Захирал эцэст нь нэг юм ам нээж,
"Тэгвэл маш сайн байна. Битгий тамхи мэтийн асуудалтай холбогдоорой. Сургуулийн нэр хүнд та хоёртой хамт явж байгаа."
"Тийм ээ, захирал аа." Жимин шууд хариу өгөн, дахин нэг удаа бөхийлөө.
"Тэгэхээр би одоо өрөө рүүгээ явлаа. Дараа яриагааа үргэлжлүүлэх үү, Намжүүн?" гээд Намжүний мөрөн дээр гараа тавихад, Намжүн
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...