38. Red (Part 2)

3.3K 449 8
                                    

Нүдээ нээх гэхэд зовхи хүнд санагдав. Хамгийн түрүүнд харагдсан зүйлс цав цагаан тааз, цэвэрхэн эгнэсэн гэрлүүд байлаа.

Хэт удаан гэрэл ширтсэнээс болж нүд өвдөхөд толгойгоо хажуу тийш эргүүлэв. Тэгэхэд хөх өнгийн хөшиг нүдэнд өртлөө. Хацрыг минь хүйтэн дэрний уут хайрж, ялгагдахуйц цэвэрхэн гэмээр үнэр хамар сэнхийтэл үнэртэнэ.

Эмнэлэг?

Дүүд дүүд гэх дуунаас гадна зурагтнаас бололтой хүмүүсийн ярилцах сонсогдож байна. Эргэн тойрноо сайн харахын тулд өндийхөд орны хөлд танил хүн цааш харан сууж байлаа. Тэр "танил" хүний толгой хойш ялимгүй гэдийж, харц нь ханан дээр өлгөгдсөн зурагтан дээр тогтсон байв.

"Би Наруто Үзүмаки, би хамгийн шилдэг Хокагэ болох болно," Зурагтан дээр шар үстэй хүүхэд агаарт зангидсан нударгаа хаях нь харагдана.

Дараа хэлэх үгийг нь мэдэж байсан болохоор би үргэлжлүүлэн,

"Итгэ!"

Миний хоолой сааралтаж, сулхан байх ба Наруто Үзүмакигийн алдарт үгийг ч дуусгаж чадалгүй ханиалгалаа.

Жон Жонгүг гайхсан байдалтай над руу автоматаар толгойгоо эргүүлэх нь тэр.

"И Жинхи!" Хоолой дэндүү загатнаж, бас хуурай байсан болохоор хариулж чадсангүй. Жонгүг хурдхан гэгч нь босоод орны хажууд байсан усыг авч өглөө. Өгсөн усыг нь авч уухад хоолой хамаагүй дээрдэв.

"Баярлалаа," гээд би буцааж орны хажууд тавиад, инээх аядлаа.

"Чи сэргэчихлээ!" Жонгүг санаа зовсон байдалтай хөмсгөө зангидсан байх ч инээмсэглэж байв.

"Сайн уу? Б-Би яагаад энд байгаа юм?"

"Аан..."

Жонгүг бодолхийлэн нүдээ эргэлдүүлж байснаа,

"Ч-Чи хаашаа ч юм алга болоод, гэрийнхэн чинь хаа сайгүй хайж байсан. Тэгтэл эмнэлгээс чамайг хүн хүргэж ирсэн гэж залгаад, тэгээд бид ирсэн юм. Ммм... Э-Ээж аав чинь бид хоёрт хоол авч өгөхөөр түр гарсан..."

Би хөнжил рүүгээ ширтэнгээ хэд хэдэн удаа толгойгоо дохисон ч бодол санаа минь өөр газарт байсан юм. Өнгөрсөн шөнө далай дээр халуурснаа саналаа.

Хэдэн цагийн өмнөх зүйлс бодогдоход дараа ч бай удахгүй ч бай Пак Жимин бодолд минь орж ирнэ гэдгийг мэдэж байв.

"И Жинхи,"

Би түүн рүү харлаа.

"Би..." Жонгүг эргэлзсэн бололтой зай аваад, үргэлжлүүлэн, "Юу болсныг асууж болох уу? Яагаад гэрээсээ тийм хол далайн эрэг дээр ганцаараа байж байсан юм? Эсвэл өөр хүнтэй хамт байсан юм уу?"

colors | park jiminWhere stories live. Discover now