37. Red (part 1)

3.4K 455 13
                                    

Тэр над руу ширтэнгээ, "Чи сайн мэдэж байгаа, намайг үхчихсэн гэдгийг."

Энэ өгүүлбэр нь цээжин хэсгээр зүсээд авах шиг л болов.

Гарыг нь цохиж, үхлийн тухай наргиж байгаад нь загних гэсэн ч чадахгүй нь. Өөрөө өөртөө худлаа ярьж, Жиминийг надтай үүрд хамт байна гэж бодох гэсэн ч чадахгүй нь.

Түүнд итгэхийг хэчнээн их хүсээгүйгээрээ,

би түүнд итгэсэн.

Зүрх минь түүний зөв гэж хашхирч байлаа. Доторх дуу хоолой минь Жиминийг намайг дахиж хэзээ ч орхихгүй гэж итгэдэг ямар тэнэг гэдгийг гайхаж хашгирах шиг. Нулимс нүд бүрхэж, удсан ч үгүй хацар даган урслаа.

Би түүнээс холдож хойш ухрахдаа алхам бүрт хөл суларч, чичрэх нь мэдэгдэнэ.

"Гэхдээ яагаад? Я-яаж?" Уйлж байгаагаас болоод хоолой минь жаахан чичигнэж байлаа.

Жимин тэнд огт хөдлөлгүй, надад хариулт өгөхгүй газар ширтсэн хэвээр.

Би хойш ухарсаар байлаа. Гэхдээ хөл минь хүчээ алдан суларч, гэнэт авсан цочрол намайг хойш унахад хүргэв. Би амьдралдаа хэзээ ч ийм тэнэг харагдаж байгаагүй байх.

Миний унах чимээг сонсоод Жимин над руу харцаа шилжүүллээ. Тэр даруй над руу гүйж ирэн, босоход туслах гэсэн бололтой тохойноос зуурав. Гэхдээ би өндийсөнгүй уйлсаар байлаа.

"Яаж энд ирсэн юм?" Хүрмэн дээрх бичгийг нь ширтэнгээ сул хоолойгоор асуув.

Дахиад л хариулсангүй.

"Яаж?!" Би хоолойгоо өндөрсгөж, түүний цээжийг цохилоо.

"БИ ЯАЖ ГЭЖ БАЙНА! ТЭНЭГ МИНЬ НАДАД ХАРИУЛ!" Би цээжийг нь зогсолтгүй цохисоор, нулимснаас болж үзэгдэх орчин ч сүүмийж, бүрэлзэнэ.

Тэгэхэд миний тохойноос зуурах түүний гар чичрэх нь мэдрэгдлээ. Миний уйлах чимээ дээр дахин хэн нэгний уйлах чимээ нэмэгдэж сонсогдох нь тэр. Жимин рүү эгцэлж хараад, нулимсаа хүчтэй гэгч нь ханцуйгаараа шувтраад түүнийг харлаа.

Тэгээд би түүнийг уйлж байхыг харсан.

Жимин нүдээ аниж, шүдээ зуужээ. Нүднээс нь нулимс зогсолтгүй урсахыг нь харахад миний зүрх улам бүр өвдөж, хурц иртэй хутга цээжин хэсэг рүү минь улам гүнзгий шигдэж орох шиг. Мэдрэмжүүд дотор минь холилдож бүр сүүлдээ юу мэдрэхээ ч мэдэхээ болилоо.

"Яагаад анхнаасаа... тэгэх хэрэгтэй байсан юм? Найдваргүй санагдсан юм уу? Хэн ч байхгүй гэж бодсон юм уу? Тэгвэл," Би гүнзгий амьсгаа аваад, "Би юу юм?" гээд би хүрэмнээс нь 2 гараараа сулхан зуурлаа.

colors | park jiminWhere stories live. Discover now