10. X

4.8K 495 74
                                    

"Надаас илүү өөр хэн нэгэн чамд таалагддаг бололтой."

Оюун санаа хоосрон, асуултын тэмдгээр булагдах нь тэр.

"Юу гэсэн үг юм?"

Уур амьсгал өөрчлөгдсөнд тэр хоолойгоо засаад,

"Яа, яаж өөрөө ч анзааралгүй байж чаддаг байна аа? Пак Жиминд ухаангүй дурлачихаад."

"Юу- Пак Жимин?" Би хөмсгөө зангидан юу гэх гээд байгааг нь нэг л ойлгохгүй сууна.

"Тийм ээ." Тэр зөөлөн инээмсэглэх хэдий ч инээмсэглэл нь зүрх өвтгөм гунигийг мөн тээх аж.

"Тоглохоо больж үз, Жонгүг." Би царайны хувирлаа зөөлрүүлэхийг хичээн, "Хөгжилтэй биш байна."

Тэр санаа алдаад, инээмсэглэн, "Өөрийнхөө тухай бодох гээд үз. Өнөөдөржингөө би чамтай хамт байсан ч чи Пак Жимин гэдэг нэрийг 10-аас илүү бодсон."

Яахав, тэр ч үнэн л дээ. Гэхдээ бараг л байнга шахуу түүнтэй хамт байдаг болохоор л.

Тийм биз дээ?

"Түүний тухай ярих бүрт чинь нүд чинь гэрэлтээд л ирдэг."

Би өөрийнхөө нүдийг өөрөө харж чадахгүй шүү дээ. Гэхдээ энэ үнэн бол Жонгүгт эвгүй байсан байх даа.

"Бас чи одоо өнөөдөр болсон бүх зүйлсийн талаар түүнд хэлмээр байгаа гэдэгт итгэлтэй байна."

Би түүний хэлсэн зүйлс үнэн эсэхийг эргэцүүлж эхэллээ. Эвгүй санагдан доош харангаа энэ бүх зүйлсийг үгүйсгэхийг хүссэн ч өөрөө хүртэл мэдэхгүй байсан юм.

Би Пак Жиминд сайн биш.

Би Пак Жиминд сайн юм болов уу?

Тэр зөөлхөн инээгээд,

"Өөртөө буруу өгөх хэрэггүй дээ, бид ямар мэдрэмжээ захирч чаддаг биш." Жонгүг баруун гараа өргөн, үсийг минь зөөлөн илнэ.

"Яа, битгий гуниглаад бай л даа. Юу гээч? Үнэндээ иймэрхүү юм болно гэж би мэдэж байсан..."

Би толгойгоо өргөөд, "Айн? Яагаад?"

"Яахав, сургуулийн эхний өдрөөс эхлээд л, бүх хүмүүс, би хүртэл та хоёрыг үерхэж байгаа гэж бодож байсан. Гэтэл Бангтан үүсч, Жиминтэй ойр болоход та хоёрыг зүгээр л сайн найзууд гэдгийг мэдсэн."

Би бүр хамаг анхаарлаа түүний ярианд төвлөрүүлчихсэн байлаа. "Тэгээд?"

"Хэчнээн та хоёр өөрсдийгөө сайн найзууд гэцгээдэг ч Жимин чамд сайн гэдгийг би дандаа мэдэрдэг. Юу гэхээр..." тэр хэсэг бодолхийлснээ, "Жинхнээсээ. Угаасаа ойлгомжтой байдаг."

colors | park jiminWhere stories live. Discover now