14. Surreal truth

3.8K 550 18
                                    

"Яаааа... Энэ ёстой царай муутай зураг байна аа." Хэн нэгэн инээнгээ ингэж хэлэхэд, инээмсэглэл жижигхэн нүд нь нэг л танил харагдах нь тэр.

Бие минь хөшин, тэр хоолойн эзэн дээр нүдээ тогтоолоо. Цээж хэсэгт давчидсан мэдрэмж төрж, уруул минь чичигнэнэ. Нүд минь халуу оргиход нулимс минь цийлэгнэж юмс бүрэлзэж эхлэв.

"Битгий ингэтлээ гомд оо, Жинхи яа," Тэр өвөр дээрээ гараа тавин, яг л цагдаад баригдсан гэмт хэрэгтэн мэт суулаа. Түүнийг миний нэрийг хэлэхэд л энэ бүх зүйлс бодит гэдгийг мэдрэв. Суудлаасаа өндийхийг хүсэх ч бие минь хөшинө. Гэвч хичээсээр суудлаасаа өндийгөөд түүн рүү алхаллаа.

"Ж-Жиминни..."

Би ярьж чадахаа болин түүнийг тэврэхэд өвдөг минь сөхрөн унав. Түүнийг санаж, өдөр бүр дотроосоо үхэж байсан. Түүний цээжинд нүүрээ наагаад чангаар уйлахгүйг хичээлээ. Би түүнийг чангаар тэврээд, өөр ямар нэгэн үйлдэл хийж, өөр ямар нэгэн үг хэлж чадахгүй байсаар байв. Би түүнийг агаар болон замхрахвий гэхээс, зүгээр л миний төсөөлөл болоод хувирчихвий гэхээс айж байсан юм. Гэхдээ миний нүүрлүү халуу төөнөх түүний дулаан бие, цэвэрхэн дүрэмт хувцасных нь үнэр дэндүү жинхэнэ, бодит байлаа.

"Хөөе, чамайг надад ухаангүй хайртайг чинь мэдэх ч энэ арай дэндүү юм шиг ээ?"

Тэр ингэж хэлсэн ч, над руу биеэ эргүүлэн намайг буцаан тэврэв. Гараараа миний үсийг зөөлөн, удаанаар илнэ. Би түүний үнэрийг дэндүү ихээр саначихсан байсан болохоор удаан гэгч нь амьсгаа аван, өөрөө өөрийгөө түүний халуун тэврэлтэнд тайвшруулж байлаа. Би чив чимээгүй, зөвхөн түүнд тэврүүлэн нэлээн удав. Би ингээд удаан байхыг хүссэн ч миний бодолд маш олон асуух асуулт хэлэх үгс эргэлдэж байлаа. Хэрвээ энэ бүхнийг хойшлуулвал дахин нэг удаа боломжоо алдчих мэт мэдрэмж төрнө. Яг тэр орой шиг.

"Жиминни... Чи энд байна..." Би нүдээ анивчин, нулимсаа залгиад, хоолойгоо засан түүнийг тэврэх гараа татлаа. Түүний нэрийг хэлэхэд л өвдөх цээж хэсэг минь түүний царайг харахад илүү ихээр өвдөв.

"Мэдээж, чиний хажууд, байх ёстой газраа л байна шүү дээ." гээд инээмсэглэлээ. Би түүний нялуун үгсэнд нь дасчихсан ч сүүлийнх нь жинхнээсээ мэт санагдав. Би түүний нүүр лүү ширтэн, уйлахыг дэндүү их хүссэн ч түүнд уйлж байгаагаа харуулахыг хүссэнгүй. Сэтгэл хөдлөлөө барихыг хичээж байхад тэр миний нүүрэнд хүрэхэд алганаас халуун, зөөлөн мэдрэмж миний нүүрээр тархлаа. Зүрхний цохилт минь сонсогдож, халуун цус биеэр минь гүйнэ. Бүх зүйл хачин мөртлөө бодит санагдаж байв.

colors | park jiminWhere stories live. Discover now