Автобусны цонхоор ширтэн, автобусны хүнгэнэсэн дууг сонсон сууна. Далай руу явж байгаагаа ээж аавдаа хэлээгүй л байгаа. Орой гэртээ ирэхэд нь буйдан дээрээ эсвэл орон дээрээ унтах охин нь биш хоосон гэр л угтах байх даа.
Утасны дэлгэцээ асаахад түгжээг нь тайлах 3 цэг гарч ирлээ. Ээж рүү залгавал ээж над руу дуугаа өндөрсгөж ирээд л явуулахгүй гэх нь ойлгомжтой, бүр наашаа далайн эрэг рүү намайг авах гэж ирж ч магадгүй. Зурвас үлдээх эсэхдээ эргэлзэж хэсэг суулаа, ядаж өөрийгөө аюулгүй байгаагаа хэлсэн зурвас. Гэхдээ дараалласан урт санаа зовсон зурвасуудыг нь дараа нь яах билээ?
Жимин ч гэсэн гэрийнхэндээ юм хэлээгүй, бүр Жисанд ч гэсэн хэлээгүй. Бас ерөөсөө далай руу явахаа төлөвлөсөн хараагдаагүй. Зүгээр л сандлаа хойш налж суугаад, харц нь тэр агаар дээгүүр тэнүүчилнэ. Ээжийнхээ санааг зовоомооргүй байгаа ч Жиминтэй явахаар олдсон ганц боломжоо алдахыг хүсэхгүй байна.
Автобусанд суугаад 15 гаран минут өнгөрчээ. Энэ 15 минутанд бүр юу ч ярисангүй, чимээгүй явсан. Жимин миний суудлын бүсийг зүүж өгөхөд нь баярлалаа гэж хэлснийг эс тооцвол. Цэцэрлэгт хүрээлэнгээс автобусны буудал руу шууд явсан болохоор би томдсон ногоон малгайтай цамцаа, Жимин хөх малгайтай цамцаа өмссөн хэвээрээ явж байлаа. Утас, түрийвчнээс өөр авчирсан юм ч алга. Би дахиад л утасныхаа дэлгэцийг асаагаад, удалгүй хүнд гэгч нь санаа алдлаа.
"Хөөе, үзэсгэлэнтэй бүсгүй," гээд Жимин инээмсэглэв.
Би санаа зовсон хэвээр инээмсэглэх аядлаа.
"Дахиад 3 цаг. Ингээд... Ингээд чимээгүй 3 цаг байхыг хүсэхгүй байгаа биз дээ?"
"Тийм ээ," Би гэмшсэн байдалтай инээмсэглээд, "Уучлаарай."
Жимин гэнэт ямар нэг юм халааснаасаа гаргаж ирэв.
Чихэвч.
"Nice," Намайг инээхэд Жимин инээмсэглээд утсандаа чихэвчээ холболоо.
Дууны сонголтоо доош нь гүйлгэсээр, зөв дуугаа олох гээд байгаа бололтой. Хэд хэдэн удаа гүйлгэсний дараа нүд нь гялалзаад л ирэх нь тэр,
"Энийг чи сонсож үзэх хэрэгтэй!" гээд миний чихэнд нэг чихэвчээ, өөрийнхөө чихэнд нөгөөхийг нь хийлээ.
Эрэгтэй хүмүүсийн өрөөнд орж ирж байгаа, бие биетэйгээ шивнэлдэж байгаа нь сонсогдов. Удалгүй Жин уббагийн хоолой ч танигдаж, бусад нь ч мөн Намжүүн, Хусог, Тэхён, Жимин болохыг нь танилаа.
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...