Үнэхээр уучлаарай... Нэлээн сүүлд орох хэсгийг нь буруу хараад 18 гээд оруулчихжээ. Энэ жинхэнэ 18-р хэсэг шүү...
Доод ангийн нэг хүүхэд бид хоёрын хажуугаар өнгөрөхдөө инээх нь сонсогдов.
"Хөөе хөөе! Юундаа инээгээд байгаа юм?" гээд Жимин шүлсээ хаяад, түүн рүү муухай харахад,
"Я-Яагаачгүй ээ... Уучлаарай, сонбэним!" гэчихээд анги руугаа орохын өмнө бөхийлөө. Бид хоёр түүнийг нэлээн холдсоны дараа инээлдэв.
"Хөөрхийг айлгах хэрэггүй байсан юм,"
"Тэр муу угаасаа хүндэтгэлгүй, дургүй хүргэсэн юм чинь." гээд Жимин инээлээ.
У багш бид хоёрыг шийтгэж коридорт нэг хөлөн дээрээ тэнцвэрээ олж зогсонгоо, математикын ном толгой дээрээ унагахгүй байлгах үүрэг өгсөн юм.
"Ёооё хөл өвдөөд алах нь ээ." Баруун гуя чилж өвдөж эхлэхэд би ингэж гомдоллоо.
"Ингэхэд үнэхээр зүгээр үү, Жиминни?" Би энийг бараг сая дахь удаагаа асууж байна.
"Хэлсэн шдэ. Би байж болох хамгийнсайнаараа байна, babe."
Хэдэн жилийн өмнөөс л бид бие биеэ "babe" гэж дуудах болсон ч сая сонсоход гэдсэнд хэдэн мянган эрвээхий нисэх шиг л боллоо.
"Хамгийнсайнаараа гэдэг үг байдаггүй... b-babe"
Өөр нэгэн доод ангийн хүүхэд, гэхдээ энэ удаа эмэгтэй, бид хоёрын хажуугаар өнгөрөв. Тэр доод уруулаа хазан, өөр тийшээ харж, байдгаараа л бид хоёрыг шоолохгүйг хичээх нь харагдана. Ядаж л хичээлээ.
Жимин, "Одоо боллоо. Тэвчихгүй нь."
Хөл нь зүгээр ч доод ангийнхнаас болж ингэж чадахгүй байгаа бололтой. Тэр зүүн хөлөө буулгах гэхэд нь би болиуллаа.
"Битгий!"
"Яагаад?" гээд шаланд бараг л хүрч байсан хөлөө буцааж дээшлүүлэв.
"Тэр шулам хяналтын камер шалгадаг."
"Нээрээ юу?"
"Тийм ээ. Минжэг гэмшсэн царай сайн гаргаагүй болохоор нь дуудаж гаргаж ирээд ангийнхны өмнө дахин дахин хийлгэснийг нь санахгүй байна уу?"
"Квак Минжэ юу?" гэхэд нь толгой дохиход, "Санахгүй байна..."
"Гэхдээ энэ 2 дах--"
Тийм ээ, энэ 2 дахьд тэр байхгүй байсан шдэ.
"Аан, март даа..."

YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...