"Heol," Галзуу хулгана харагдаж, хашгираан сонстоход нь бид хоёр бараг автоматаар дуу алдлаа.
"Өнөөдрийг галзуу хулганаар эхлүүлэх үү?" Жиминийг ийм юманд дургүйг нь мэддэг ч гэсэн өдөн асуулаа.
Жимин эвгүй болон хэсэг харж байснаа, удалгүй жуумалзаж, "Харин..."
"Сүнстэй байшингаар эхлэж орвол ямар вэ?"
Нүд томорч, сүнстэй байшин руу хэзээ ч орохгүй байх арга бодлоо.
Би түгдэрч байгаад эцэст нь инээгээд,
"Яа, найз аа, тоглосон юм аа! Морин тойруулга руу явцгаая, за юу?" гээд гарыг нь тоглоомоор цохив.
Жиминий царайнд шууд том инээмсэглэл тодрон, "Яаа.... Мэдээж найз аа! Бие биенийхээ сул талаар тоглолгүй зүгээр хөгжилдөцгөөе." гээд миний ард явангаа, мөрнөөс бариад морин тойруулга руу намайг чиглүүлнэ. Намайг түлхэхэд нь инээд хүрч байлаа.
Бид үнэхээр зориггүй юм.
Хүмүүсийн дундуур сүлжсээр эцэст нь морин тойруулга дээр ирцгээв. Шар гэрэл үзэсгэлэнтэйгээр цацарч, хөгжмийн хэмнэлээр хөдлөх шиг санагдана. Жимин миний хажууд зогсон, дарааллалаа. Эргэн тойрноо харахад дандаа хүүхдүүд л харагдаж байх нь тэр. Бас хэдэн том хүмүүс байсан нь хүүхэдтэйгээ хамт суух гэсэн залуу гэр бүлүүд байв. Ойролцоохон хашаанаас хоёр гараараа барин, хашааны завсар хацраа булцайтал нь чихчихсэн харах хүүхэд харагдлаа. Удаан хүлээгээд залхсан харагдах ч, хацартаа дүүрэн юм чихчихсэн мэт дэндүү том харагдах нь инээдтэй байлаа.
"Жиминни," гээд би Жиминийг нудрав.
"Яасан?"
"Би чиний ихрийг олчихлоо." Би инээдээ барихыг хичээнэ.
"Хаана? Вонбин сонбэним энд байгаа юм уу?"
"Тийм ээ, тэнд байна!" гээд нөгөө хүүхэд рүү заалаа.
"Нээрээ юу? Хаа---" Нүд нь гэрэлтэж байсан ч, нөгөө хүүхдийг хараад шууд нөгөө гэрэл нь алга болчихов. Би тэрийг нь шоолж инээхэд тэр над руу хараад хацраа шахан, эгёо хийж эхлэлээ.
"Жиминни аймар хөөрхөн тийм ээ? Нүүна та надад хайртай биз дээ?" гэсээр инээх над руу дөхнө.
"Нүна~"
Инээснээсээ болоод Жиминий нүүр минийхээс хэдхэн см-н зайнд үлдчихснийг нь анзаарсангүй.
Бид хоёр харц тулгарлаа.
Тэр эгёо хийхээ больж, би ч инээхээ болив. Хэсэг тэгж зогсоход нүүр улайж, зүрх минь зогсох нь уу гэлтэй хурдан цохилно.
YOU ARE READING
colors | park jimin
Fiksi Penggemar"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...