25. Together

3.2K 430 7
                                    

"Баярлалаа. Би чамд ямар их хайртай гээч."

Тэр хариулалгүйгээр чимээгүй зогсоно. Дөнгөж сая юу гэж хэлснээ анзаарахад, бие халуу дүүгээд явчихав.

"Я-Яав?" Би элгээ тэврээд, зөрүүлэн ширтээд сая хэлсэн зүйлээ юу ч болоогүй мэт жүжиглэх гэж хичээлээ.

Хэд хэдэн удаа нүдээ анивчснаа, тэр хоолойгоо засаад,

"Chu chu bar авч өгье." гээд бугуйнаас бариад намайг дагуулан явав.

Араас нь царай нь харагдахгүй байгаа ч, инээх шиг болсон. Би ч мөн араас нь инээсээр дагалаа.

Паркаар явсаар, хөлдөөсөн амттан зардаг газар очоод мелоны амттайг нь сонгож, Жимин даав.

Жимин мелоны амттайг аваад 2 хуваагаад, надад нэгийг нь өглөө.

"Яаааа-" Дөнгөж сая Жиминий надад өгсөн нэг тал нь газар унаж, газрыг ногоон өнгөөр будав.

Бид хоёр газар ширтээд, би уртаар санаа алдахад Жимин хачин инээлээ.

"Ммм.." Би түүн рүү харахад, тэр чимээгүй болоод, "Уучлаарай?"

"Май, минийхийг авчих." Нөгөө талыг нь барьж байснаа надад өгөөд, нөгөө гараараа шилэн хүзүүгээ маажлаа.

Зүгээр нэг орой байсан бол би эргэлзэхгүйгээр авах байсан. Жимин үргэлж энд байсан бол, дөнгөж буцаж ирээгүй байсан бол би авах байсан. Гэхдээ саяны явдал Жиминий оршуулган дээр харсан 2 хүүхэдтэй дэндүү адилхан юм.

Хоолой зангирахад нь хоолойгоо засаад, ногооноор будагдсан газар луу ширтээд яагаад зөндөө удсан ч тэр бүхэн толгойд бодогдсоор байгааг дотроо эргэцүүллээ.

"Жинхи яа?" Жимин бодолдоо төөрсөн миний урдуур гараа сэгсрэв.

"За?" Би буцаж түүн рүү хараад, гүнзгий амьсгаа аван, "Зүгээр ээ, зүгээр... өөрөө ид."

"Нээрээ юу?" Жимин миний хэлсэн үгэнд бага зэрэг гайхах шиг харагдлаа.

"Тийм ээ." Чийг даасан нүдээ анивчан, инээмсэглэв.

"Анхнаасаа идэхийг нээх их хүсээгүй юм."

"Тэгвэл... Хазмаар санагдах ч юм уу, идмээр байвал хэлээрэй, за юу?"

Би толгой дохиод, паркын газрын зураг руу ширтэнгээ юмаа идэх түүн рүү ширтлээ.

Тайвшир, И Жинхи. Жимин дахиад чамтай хамт байхад юу хамаатай гэж?

"Жинхи яа! Нааш ир, тоглоомоо сонгоё."

Дахин нэг удаа гүнзгий амьсгаа аваад түүн рүү дөхлөө. Нэлээн удаан газрын зураг руу ширтэнгээ Жимин амандаа бувтнан зогсов.

"Юу гээч? Өнөөдөр галзуу хулгана дээр суумаар байх шиг ээ." гээд над руу харахад нь би гарт нь байх Chu chu bar луу өөрийн мэдэлгүй ширтчихлээ. Гарт нь байснаас болж хайлан, ногоон шингэн гарыг нь даган урсана. Тэр намайг юу руу ширтэж байгааг хараад инээлээ.

"За, аааа гээрэй." гээд аманд chu chu bar-аа хийв.

Би амаа нээлгүй инээгээд, цүнхнээсээ салфетка гаргаж ирэн нэг гараараа гарнаас нь барьж, нөгөө гараараа урссан шингэнийг нь цэвэрлэлээ. Намайг ширтэх нь мэдрэгдэхэд өөдөөс нь харахад, тэр инээв.

Би жижигхэн хэсгийг нь хазаад, "Одоо галзуу хулгана руу явцгаая."

-

Бид гэртээ харихаар автобусанд явна. 9 цаг. Би цонхон талд нь Жиминтэй зэрэгцэн суугаад, гадаахыг ширтэн явлаа. Гэртээ харихаар явж байгаа бололтой хүмүүс. Зарим нь олуулаа, зарим нь хосоороо, зарим нь ганцаараа. Автобус хурдлахад неон гэрэл үүсгэх гудамжны гэрлийг харж байтал шилний ойлтонд царай муутай болж царайгаа өөрчлөх Пак Жимин харагдав. Би цонхонд ойртоод хэлээ гаргачихаад эргэж харахад тэр инээж байлаа.

"Яа, надтай хамт байхдаа битгий төсөөрөөд бай гэж хэлсэн байх аа." гээд тохой руу нудрав.

"Хөгжилтэй Жиминтэй байж яагаад дуугаа хураагаад байгаа юм" Бид бараг зэрэг хэлцгээлээ.

Би инээгээд, "Тийм ээ."

"За одоо бүгдээрээ үг хэлэх гэж буй хатагтай И Жинхиг угтан авцгаая." Жимин тэгээд дуу алдах хүмүүсийг дуурайж, мөн нийтийн унаанд явж байгаа болохоор чимээгүй байхыг хичээнэ.

"Ммм. Хатагтай И Жинхи ноён Пак Жиминийг сонсохыг хүсч байна..."

"Нээрээ юу?"

"Тийм ээ, чиний яриаг сонсмоор байна." Би түүнийг дуурайн дуу алдах хүмүүсийн дууг гаргахыг хичээлээ.

"Харин ээ... Юу ярих уу?" Тэр ярианы сэдвээ бодно.

"Дуртайгаа л." гээд би инээмсэглэв.

Хэсэг чимээгүй байснаа, тэр ярьж эхэллээ.

"Өнөөдөр би Lotte World руу нэг хүнтэй хамт явсан... Өнөөдөр үнэхээр хөгжилтэй байсан, бүр анх удаа галзуу хулганад суусан."

Би инээмсэглэнэ.

"Бас тэр хүнийг эрэгтэй угаалгын өрөө рүү дагуулж орсон."

Би юу болсноо бодож инээлээ.

"Гэхдээ мэдээж галзуу хулгана ч," гээд тэр нүдээ эргэлдүүлэн, "эрэгтэй ариун цэврийн өрөө ч тэр өнөөдрийг хөгжилтэй байлгаагүй."

Чимээгүй болон, түүнийг сонсов.

"Тэр хэн нэгэнтэй хамт байх нь өнөөдрийг хөгжилтэй болгосныг мэдэж байна."

Жимин над руу хараад, дулаахнаар инээмсэглэлээ.

Дахиад л хэдэн мянга дах удаагаа хацар халуу дүүгэв. Хэрвээ би шаазан эдлэл байсан бол энэ дулааны өөрчлөлтөөс болж би хагарах эсвэл цуурах байсан гэдэгтээ итгэлтэй байна.

Автобус зогсоход би цонхоор хараад буух болсноо мэдлээ. Бид хамтдаа буугаад, гэртээ харьцгаав.

colors | park jiminWhere stories live. Discover now