To: Тэнэг динозавр
Сайхан амраарай ^^
To: Тэнэг динозавр
Жиминни~~~ Сайхан амраарай~~~
To: Тэнэг динозавр
Сайхан амраарай Жиминни!! <3 <3
To: Тэнэг динозавр
Яагаад хариу бичихгүй байгаа юм бэ ТТ Сайхан амраарай <3333333
Дахиад л хариулсангүйд нь би орон дээрээ эргэлдлээ. Хэсэг бодож байснаа, войс явуулахаар шийдэв.
"Сайхан амраарай, Пак Жимин."
Би хоолойгоо намсгаад, шивнэн,
"Хайртай шүү!"
Sent.
Хариуг нь хүлээн, нүдээ аньж хэвтэхэд зүрхний цохилт түргэслээ.
Удсан ч үгүй, гаранд утас чичрэх нь мэдэгдэв.
From: Тэнэг динозавр
Хахаха, сайхан амраарай
Би ч гэсэн чамд хайртай :)
Нүдээ эргэлдүүлсэн ч хариунд нь инээлээ.
Хэтрүүлж, намайг эвгүй байдалд оруулсандаа хөвгүүд уучлал гуйсан. Бүх зүйлс хэвэндээ орж, бид нар бүгдээрээ зүгээр болцгоосон. Гэхдээ тэр бүх хугацаанд Жимин л чимээгүй суунгаа, зарим наргианд хааяа инээчихээд, асуулт асуухад хариулчихаад л байгаад байсан юм. Бас гэртээ хамт харихад өмнөхөөсөө дуугаа хураачихаад л. Би л ярих гээд асуулт асууж байсан ч, тэр богинохон хариултууд л өгөөд байсан.
To: Тэнэг динозавр
Унтаагүй байгаа юм уу?
Ханын цаг руу харахад дөнгөж 10 болж байлаа. Хаанаас ч юм Shinhwa-н This Love явж эхлэхэд нь утасны дуугаа солиогүй хэдэн жил болж байгаагаа анзаарав. Нүүр дүүрэн инээмсэглээд, ногоон дээр нь дарлаа. Утасны цаанаас инээд сонсогдоход нь би,
"Ааштай өгзөгт өвгөнөөс хариу авах гэж зовлоо шүү."
"Хөөе хөөе, өвөөдөө юу хэлж байгаагаа хараад байгаарай," Жимин инээгээд, "Хэн Lotte World-н 2 тасалбар авсныг таа даа?"
"Өнөө оройжингоо хэн санаа зовоосныг таа даа?"
"Яа, боль доо. Би санаа зовоохоор байгаагүй!"
"Гэхдээ тоглоом ч үгүй, хэн Lotte World-н нэг өдөр тоглох тасалбар авсныг таа л даа. Шипи өгье. Б-гээр эхлээд И-гээр төгсдөг."
"Би юу?"
"Үгүй ээ, би!"
"Мэдэж банйна аа, би юу гэж асуусан шд." Жиминий юу гэх гээд байгааг нь ойлгосон ч албаар түүний янзыг үзэж байлаа.
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...