9. That fool

4.6K 514 76
                                    

"И Жинхи!" Намайг автобуснаас буусны дараахан Жонгүг гараа даллан, намайг дуудлаа.

"Сайн уу, би хоцорчихсон уу?"

"Үгүй ээ, зүгээр л хоёулаа эрт ирчихэж." гээд Жонгүг инээмсэглэв.

"Ингэхэд," тэр зай аваад, "өнөөдөр хөөрхөн харагдаж байна."

Би түүний хэлсэн үгэнд сандран, зүрх хурдан цохилж эхэллээ.

"Аан, би чамайг өөр үед царай муутай гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л өнөөдөр бүр хөөрхөн харагдаж байна." гээд Жонгүг үсээ сэгсийлгэлээ.

ЖОН ЖОНГҮГ, БОЛЬ ПЛС.

Би инээмэр аядаад, "Баярлалаа?"

"Зүгээр ээ," гээд инээмсэглэн, "Явцгаая. Итали хоолны газар булан эргээд л байгаа."

Жонгүг улаан хар өнгийн судалтай цамц, хар хүрэм өмссөн байх ба нуруун дээрээ цагаан өнгийн тоотой, энгийн хар өмдийг хослуулжээ.

Үнэхээр хар, цагаан, улаан өнгөнд дуртай байх нь ээ?

Алхаж байхдаа түүнийг Жиминийхтэй адилхан Timberland өмсөж байхыг анзаарлаа.

"Гутал янз бүр болчихож уу?" гээд тэр инээв. Новш гэж, өөрөө ч мэдэлгүй гутал руу нь ширтихэж.

"Үгүй ээ, зүгээр л Жимин чамтай адилхан гуталтай болохоор л." гээд инээмсэглэлээ.

"Ааанн, Жимин. Намайг энэ гутлыг авснаас хойш л ямар гоё юм бэ гээд байсан юм. Өөрөө аль хэдийн худалдаад авчихжээ?" гээд инээв.

"Тэр тэнэгийг дээ." Жиминий тухай бодон, толгойгоо сэгсрээд хөнгөхөн инээлээ.

"Ингэхэд хоёулангийнх нь хувцас өнөөдөр бүр хослочихжээ?"

"Аанха, яг үнэндээ хэн нэгний тусламжтайгаар л."

"Хэний?"

"Саяхан ярьж байсан хүн."

"Пак Жимин? Воа, загварын мэдрэмжтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна аа."

"Эмэгтэй загварын." гэж намайг нэмж хэлээд инээхэд, Жонгүг ч надтай хамт инээв.

"Ирчихлээ." гээд Жонгүг надад хаалга онгойлгож өглөө.

Биднийг ороход гоё үнэр угтав. Эргэн тойрон нь классик, дулаахан мэдрэмжийг төрүүлэх ба ресторан бүхэлдээ л модон тавилгаар дизайнаа шийджээ. Хар модон шал, цагаан модон ширээ, сандлууд. Ширээ болгоны дээр жижигхэн таазны гэрэл бүдэгхэн шар гэрэл тусгана. Зөөлөн, жазз хөгжим эгшиглэх нь орчныг бүр л сэтгэлд тавтай болгож байв.

colors | park jiminWhere stories live. Discover now