Пүрэв гараг, 2-р сарын 13.
Дахиад ганцхан удаа л нар мандаад Валентин болох нь.
Өөрөөр хэлвэл, зардлаа гамнаж чихэр бэлэглэхдээ зориулан мөнгө хадгалах өдөр.
"Наад чинь бүтэхгүй гээд байна шдэ." Хичээл цонхолсон тул гарахаар коридороор явж байхад Жимин ингэж хэлэв.
"Тэгээд яах юм?" Би санаа алдаад, "Өөрийнхөө зүгээс гээд ганцааранд нь өгөх зориг алга."
Гэртээ хийсэн амттануудаа ангийнхаа бүх хөвгүүдэд сайхан сэтгэлийн үүднээс өгөхөөр төлөвлөж байгаа юм. Яг үнэндээ бол, өөрийнхөө хийсэн юмыг зөвхөн Жонгүгт өгөх зориггүйдээ л тэр. Энэ нь түүнд бас сэтгэлээ илчилж байгаа хэрэг биз дээ?
Гэхдээ Жимин үргэлж л ангийн бүх хөвгүүдэд амттан өгөх нь, Жонгүгт өгөөгүйгээс ямар ч дээрдэх зүйлгүй гэдгийг сануулан ятгана. Бүгдийг нь би л бодож олсон юм, Жонгүгт сэтгэлээ илчлээд зөвшөөрөгдөх үгүй нь хамаа алга.
Ахх, чадахгүй нь ээ.
Ядаж л тэр миний сэтгэлээ гаргаж хийсэн амттанг иднэ шүү дээ.
"Тэгээд амттангаа яасан юм, бэлдчихсэн юм уу?"
"Үгүй ээ."
"Яа Жинхи, чи заримдаа бүр ямар ч хэрэггүй болчих юм аа."
Би түүний хэлсэн үгэнд нь инээмсэглэлээ.
"Яа, би чамд туслая. Яг одоо танай гэр лүү хамт явцгаая." Тэр ятгасан өнгөөр, "Юу ч гэсэн орцонд орох юмнуудаа авах хэрэгтэй."
Бугуйн цаг руугаа харахад 3:11-г заах ба, бид аль хэдийн сургуулийн хашааны үүдэнд ирчихсэн байв.
"Тайвшир, Чим. Бидэнд бүхэл бүтэн орой байна. Гэртээ хариад цүнхээ орхичихоод ир. Бас дүрэмт хувцаснаас дээр юм өмсөөрэй, гадуур гарч байгаа юм чинь."
"Би ямар шимпанзе биш дээ. Гэхдээ би яаравчлахыг бодъё, тэгж байж л чи намайг удаан санахгүй шдэ." Тэр баруун талд нь алхах над руу хараад нүдээ ирмэлээ.
"Жонгүгт өгөх шоколадыг хийхэд туслаж байгаа гэдгээ битгий мартаарай."
"Ёоё, бүр сэтгэл өвдчихлөө." Жимин тоглоомоор шаналсан царай гаргаад, цээжин дээрээ гараа тавилаа.
"Тэр яахав, надад бэлэг." гээд хүзүүгээр тэврэн, надаас хариулт хүлээсэн харцаар ширтэв.
"Шоколадны амталгаа бүтэн оройжингоо хийх эрх өгч байхад дахиад бэлэг авмаар байгаа юм уу?"
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...