5-р сарын 26, Мягмар гараг.
Хичээлдээ явах одоо арай л дээр санагдаж байна. Яг үнэндээ хамаагүй дээр.
Гэнэт бодолд зуран орж ирэх Жиминтэй өнгөрүүлсэн дурсамжуудыг бодох шаардлагагүй, хоолой зангирах тэр мэдрэмжийг мэдрэх шаардлагагүй болсон. Одоо зүгээр л толгойгоо өргөөд, дээш харахад Жимин урд минь сууж байна шүү дээ. Цээж хөнгөн санагдаж, чангаар хүлж байсан гинж холбооснууд алга болчихсон юм шиг л.
Одоо хүртэл айсаар байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Эргэж ирснээс нь хойш 7 хоног өнгөрсөн ч ямар ч муу зүйлс болсонгүй. Нараар нулимсаа арчуулж, муу муухай дурсамжийнхаа хаалгыг зүгээр л хаачихыг хүссэн. Ер нь одоо сайхан дурсамжуудыг бүтээж болох байтал муухай дурсамжиндаа живсээр хамаг цагаа үрэх ёстой гэж?
Өдөр бүр өгдөг Биологийн шалгалтаа өгчихөөд, шүүгээнээсээ утсаа авахаар нээв. Шүүгээгээ нээхэд утсанд минь уяатай жижигхэн анааш харагдлаа.
"Жинхи Жимин гэхэд J ордог бас Jiraffe гэхэд!"
Бурхан минь, Пак Жимин.
"Яагаад шүүгээгээ хараад инээмсэглээд байгаа юм?" гэх хоолой хажуунаас гэнэт цочоох нь тэр.
"Аа, Хэрим аа! Цочоочих юм..."
"Тийм үү?" гээд Хэрим хүзүүгээ сунган, миний шүүгээн доторхыг харахаар зүтгэж, "тэнд юу байгаа юм?"
Би утсаа аваад, шүүгээгээ хаачихаад, "Юу ч---"
"Ааааа яасан хөөрхөн юм бэ!" Секунд ч хүрэхгүйн хугацааны дараа миний утас аль хэдийн Хэримийн гарт очив.
"Жимин өгсөн юм уу?" гээд жижигхэн анаашийг нүдэндээ ойртуулан асуулаа.
"Айн? Яаж мэдсэн юм?"
"Эххх, иймэрхүү зүйлсийг чинь... Иймэрхүү зүйлийг чинь охидууд найз залуугаасаа л авдаг шд!"
Гэдсэн дотор гижиг хүрэх шиг болж, нүүр ч ягаараад ирэв.
"Гэхдээ, би... б-би Жиминтэй үерхээгүй шдэ?"
"Яа И Жинхи," гээд утсыг минь буцааж гарт өгөөд, "Та хоёрыг хос биш гэх юм бол би лав жинхэнэ хосуудыг төсөөлж ч чадахгүй нь!"
"Гэхдээ жинхнээсээ үерхдэггүй ээ!"
"Нээрээ юу?" Хэрим хөмсгөө өргөснөө, "Аанн... Тэгвэл Жимин чамд сэтгэлээ илчлэх зөв цагаа хүлээгээд байгаа юм байгаа биз."
Нүүр бүүр шатаад байгаа юм шиг санагдаад байх чинь.
"Ю-Юу яриад байгаа---"
YOU ARE READING
colors | park jimin
Fanfiction"7 сая төрлийн өнгөнүүд хүний нүдэнд үзэгдэх боломжтойгоос чи 48 төрлийн өнгийн харандааг хэрэглэдэг байж яагаад зөвхөн хар, цагаан, улаан өнгийг л ашигладаг юм?" Би доош харан, хариултаа дотроо эргэцүүлнэ. Мэдэхгүй юм, магадгүй... хар өнгө нь чамаа...